Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг өрхөөс олон хүн шинжилгээнд хамрагдаж байгаа нь шинжилгээ өгч чадаагүй өрхөөс сорьц авах боломжийг хааж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний явцын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг танилцуулав.

Тэрбээр “Өчигдөр БЗД-т 32,000 өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөсөн байсан ч 51,275 хүн шинжилгээнд хамрагдсан тул 15:00 цаг гэхэд шинжилгээ авах ажлыг зогсоосон.

Учир нь бид лабораторийнхоо хүчин чадалд тулгуурлан, ачаалал үүсгэхгүй байх үүднээс хуваарилж буй.

Шинжилгээ өгсөн хүний тоо ингэж өссөн шалтгаан нь нэг гэр бүлийн хэд хэдэн хүн шинжилгээ өгч байгаатай холбоотой.

Иргэд идэвхтэй шинжилгээ өгч байгаа нь сайн хэрэг боловч нөгөө талаар өрх бүрийг шинжилгээнд хамруулах гэсэн төлөвлөгөөт ажил давж, лабораторийн ачааллыг нэмэгдүүлэх, шинжилгээ өгч чадаагүй өрхөөс сорьц авах боломжийг хаах зэрэг үр дагавар гарч байна.

Өнөөдрийн хувьд Баянзүрх дүүргийн 10,000 орчим өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөсөн. Уг ажлыг суурин нэг цэг, явуулын 50 багаар зохион байгуулж байна.

Нэг хаалга-Нэг шинжилгээнд хамрагдаж чадаагүй өрхүүдийг тухайн дүүргийн Онцгой комиссын зүгээс дахин нягталж, гэрээс нь очиж шинжилгээ авч буй.

Шинжилгээ авах ажил өнөөдрөөр дуусгавар болохгүй бөгөөд маргаашаас эрсдэл ихтэй хороо, дүүргүүдэд өргөтгөсөн тандалт, судалгааны ажлууд хийгдэнэ.

Дахин сануулахад, хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээнд хамрагдсан хүмүүс дахин шинжилгээ өгөх шаардлагагүй. Нэг өрхөөс зөвхөн нэг л хүн шинжилгээ өгөх хэрэгтэй гэдгийг санана уу" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/850288915517881