Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX 2020 онд 446 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллажээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрсөн он хэдийгээр дэлхий даяар цар тахлын нөхцөл байдалтай , эдийн засгийн амаргүй үе байсан хэдий ч  үл хөдлөх хөрөнгийн зах зээлд олон өөрчлөлт, шилжилт явагдаж ерөнхийдөө энэ зах зээл өнгөрсөн онтойгоо харьцуулахад ерөнхий байдлаар эдийн засагт өөрийн нөлөөллийг үзүүлж чадсан юм. Энэ салбар нь эдийн засгийн хөдөлгөгч салбарын хувьд тасралтгүй эргэх мөнгөн урсгалын ихэнхи хэсгийг мөн бүрдүүлж байдаг. Тэгвэл энэ салбарын томоохон тоглогчдийн нэг Ремакс компани өнгөрсөн оноосоо 54% өсөлттэйгээр нийт 449 тэрбум төгрөгний борлуулалттай ажиллажээ.

ДЭЛХИЙ ДАЯАР ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2020 ОНД

 

Дэлхий даяар 16 улсын шинжээчдийн гаргасан мэдээллээс үзвэл үл хөдлөх хөрөнгийн үнэ Австралиас бусад зах зээлд орон бүрээсээ хамаарч 2-12% ийн өсөлтийг  үзүүүлжээ. Энэ өсөлт 2022 онд илүү өндөр байх төлөвтэй байна.  

Үүнд хувиар: Филиппинд 3,2% , Англид 6,3%, Австралийн хотууд өөр өөр үр дүнгүүдийг харуулсан ба хүн ам ихээр суурьшсан Мелбурн болон Сидней хотуудад 2 с 3,5% ийн бууралттай байсан бол уул уурхайн өлгий хот гэгддэг Перт хотод 0,6% үнийн индекс өсөлттэй байжээ. Дубайд 12 сард л гэсэд 1,5 тэрбум орчим ам долларын үл хөдлөх хөрөнгийн арилжаа хийгдсэн байна. Хөл хорионоос үүдэн дэлхий даяар и коммерс худалдаа эрэт ихэссэнээр худалдааны болон логистикийн түрээс, худалдааны борлуулалтанд нөлөөлсөөр байгаа юм.

Малайзад цар тахлын  дэгдэлтээс үүдэн ҮХХ салбарыг хөгжүүлэгчид буюу барилгын компаниуд арилжааны зориулалттай барилга, оффисын ажилчдын эрүүл мэндэд төвлөрсөн “Well Being Building” хэмээх гэрчилгээжүүлэлтийн шинэ хөтөлбөрийг эхлүүлж үүнд өндөр анхаарал хандуулж байгаа ажээ.

Үйлчилгээний бизнесийн түрээслэгчид бэлэн мөнгөний гүйлгээнээс татгалзаж цахим гүйлгээг дэмжиж эхэлснээр энэ салбарт цахим шилжилт хэзээ хэзээнээс илүү идэвхижиж байна.

МОНГОЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2020 ОНД

Улсын бүртгэлийн Ерөнхий Газарт 2019 онд нийт 40,243 үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний өөрчлөлт бүртгэгдсэн бол энэ тоо 2020 онд 41,591 болж 2,5% -иар өсчээ. Энэ нь жилдээ нийтдээ 41,591 үл хөдлөх хөрөнгө арилжаанд орсон ба сардаа дунджаар 3,500 орчим үл хөдлөх хөрөнгө зах зээлийн эргэлтэнд ордог гэсэн статистик үзүүлэлт юм.  Дундаж байрны үнэ 65 сая төгрөгөөр бодвол ойролцоогоор 227 тэрбум төгрөгний үл хөдлөх хөрөнгө сар бүр арилжаалагддаг байна.

Монгол улсын хэмжээнд нийт 897,427 өрх байгаагаас 779,868 нь сууцанд амьдардаг. Үүнээс 38,2% нь гэрт амьдардаг бол, 60,9% нь өөрийн барьсан хувийн сууц болон орон сууцанд амьдардаг. 0,9% нь бусад төрлийн сууцанд амьдарч байна.

 

Харин Улаанбаатар хотын нийт өрхийн 74,5% нь өөрийн барьсан хувийн сууц болон орон сууцанд амьдардаг бол 24,7% нь гэрт амьдардаг. Байшин сууцанд амьдрах өрхүүдийн тоо 2020 онд 8.6% р өсчээ.

Нийт орон сууцны 98,5% нь хувь хүн буюу иргэний нэр дээр байдаг бол 1,5% нь аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудын өмчлөлд байна.

 
 

Улсын хэмжээнд нийт өрхийн 8.4% нь буюу 74,8 мянган өрх өөрийн гэсэн сууцгүй байгаа ба түрээсийн болон худалдааны үл хөдлөх хөрөнгийг байнга хайж байдаг. 

 

Монгол банкнаас ипотекийн 6% ийн зээлийн хөтөлбөрийг баталж эхэлсэн нь энэ зах зээлд томоохон өөрчлөлтийг авчирч ялангуяа нийгмийн дундаж давхаргыг дэмжихэд онцгой үүрэгтэй хөтөлбөр болсон хэдий ч зээлийн эх үүсвэрийн дутагдалтай асуудлаас шалтгаалан иргэдэд хүртээмж хүлээлтээс өндөр байж чадсангүй.

Хөл хорионоос үүдэн иргэдийн орлогын түвшин буурсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарч арилжааны банкууд иргэдтэй хийсэн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж эхэлсэн нь томоохон шийдвэр байсан билээ.

Монгол банкны сайтад мэдээлснээр 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн байдлаар нийт иргэдээс ипотекийн зээл хүссэн  47,621 хүсэлтийг хүлээн авч, 44,443 хүсэлтийг буюу 93 орчим хувийг нь шийдвэрлэж эргэн төлөлтийг хойшлуулжээ. Үүний зээлийн үлдэгдэл нь 2.4 их наяд орчим төгрөг буюу нийт ипотекийн зээлийн багцын үлдэгдлийн 66 орчим хувийг эзэлж байна.

РЕМАКСЫН 2020 ОНЫ ТАЙЛАН

 

Ремаксчууд одоогоор 52 брокер оффисын салбартайгаар , 1000 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлагч агентуудаар эгнээгээ тэлээд буй . Өнгөрсөн оноос эхлэн төрийн зохицуулалт, тусгай зөвшөөрлийн лицензитэйгээр үйл ажиллагаа явуулдаг болсон үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт тэд 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.  

Тэдний 2020 оны нийт төлөвлөгөө 450 тэрбум байсан бол 446 тэрбум буюу 99% ийн төлөвлөгөөний гүйцэтгэлтэйгээр хуучин оноо үджээ.

 

Сүүлийн 3 жилийн Ремаксын борлуулалтыг сар бүрээр үзүүлснийг дээрхи графикаас харна уу. Улаанаар 2020 оны борлуулалтыг тэмдэглэсэн байгаа болно. Борлуулалтын түүхээс үзвэл сүүлийн жилүүдэд тогтмол 65-аас 100% хүртэл сар бүрийн өсөлт үзүүлсэн нь гайхалтай үр дүн юм.

 

2020 онд нийт 8,702 гүйлгээ хийгдсэнээс 2821 нь буюу 32% нь түрээсийн гүйлгээ байгаа бол 5,881 нь буюу 68% нь худалдааны гүйлгээ байна. Сүүлийн 3 жилийн турш Ремаксчуудын хувьд худалдааны гүйлгээ нь нийт гүйлгээнд эзлэх хувиараа жил бүр тогтмол 10% с дээш хувиар өссөөр байгаа юм. Дашрамд дурдахад 4 жилийн өмнө Ремаксын нийт гүйлгээний 70% ийг түрээсийн гүйлгээ эзэлдэг байжээ.

Ремаксчууд үл хөдлөх хөрөнгийн худалдааны зах зээлийн 14,1% орчим хувийг эзэлж байна.

 

Дүүргээр нь авч үзвэл Хан Уул дүүрэгт нийт борлуулалтын ихэнхи нь буюу 39% нь хийгдэж байна. Үүний дараа Баянзүрх дүүрэг 35%-иар удаалж байгаа үзүүлэлтэй байна. Энэхүү үзүүлэлт сар бүрийн борлуулалтын тайланд бас ерөнхийдөө адил үзүүлэлттэй байдаг.

 

Тоогоор үзвэл нийт борлуулалтын 75,9% ийг апартмент, 7% ийг худалдааны үл хөдлөх хөрөнгө, 5,7% ийг оффисын талбай, байшин, 3% ийг газар эзэлж байна.

RE/MAX-ын НЭГ АГЕНТ өдөрт дунджаар давхардсан тоогоор 70 УТАСНЫ ДУУДЛАГА хийдэг бол Долоо хоногт дунджаар 28 БИЕЧИЛСЭН болон ОНЛАЙН УУЛЗАЛТ хийхээс гадна Сард дунджаар 830км ЗАМ ТУУЛЖ үйлчлүүлэгч нартаа амьдралдаа хийж буй хамгийн чухал шийдвэрүүдийн нэгийг гаргахад нь тусалдаг статистик мэдээллийг та бүхэнд хүргэе.  Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах үйлчилгээг та мэргэжлийн компаниас авснаар өөрийн цаг заваа хэмнэж, зах зээлийн бодит үнэлгээгээр , хамгийн өргөн сонголтуудаас , мэргэжлийн зөвлөлгөө мэдээлэлтэйгээр үл хөдлөх хөрөнгийн сонголтоо хийх боломжтой болдог.  

2021 онд стратегийн хүрээнд Мэргэжлийн үйлчилгээг хүргэхээр МЭРГЭЖЛИЙН ХАНДЛАГА, ҮЙЛЧИЛГЭЭ, ЁС ЗҮЙГ тодотгож үйлчлүүлэгчиддээ хүргэж ажиллахаар зорьж буй энэ компанийн хувьд 2021 ондоо нийт 650 тэрбумын борлуулалттайгаар 2020 оныхоо амжилтыг 30-40% иар нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

Та үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэж байна уу ?

Ремаксын агентуудтай холбогдоорой.

www.remax.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.