Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Pocket аппликейшний хэрэглэгчид Гоёл Кашмераас хүссэн бараа бүтээгдэхүүнүүдээ PocketZERO үйлчилгээг ашиглан урьдчилгаагүй худалдан аваарай

ikon.mn
2021 оны 2 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Манай улсад ноос ноолууран эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 200 гаруй жижиг дунд үйлдвэр байдаг ч тоотой хэдхэн нь гадны зах зээлд “Монгол ноолуур” шошготойгоор бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Тэдгээрийн төлөөлөл, өдгөө 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Гоёл Кашмер компани нь Англи улсад төвтэй “Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл”-ийн гишүүн байгууллага бөгөөд ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог 2017 оноос хойш нэвтрүүлэн ажиллаж байна. Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл нь малчны хотхоноос эцсийн бүтээгдэхүүн хүртэл боловсруулах үйл явцыг мөшгөх тогтолцоогоор баталгаажуулж, ноолуурыг байгаль орчинд ээлтэй, малчдын амьжиргааг дэмжин тэтгэсэн нөхцөлийг ханган бэлтгэн нийлүүлэхэд зорьдог. Өнгөрсөн онд шинэ үйлдвэрийн байраа ашиглалтад оруулж, техник технологийн өргөтгөл хийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн Гоёл Кашмер компани монгол ноолуурыг байгальд ээлтэй, тогтвортой ноолууран бүтээгдэхүүн хэмээн дэлхийд таниулахыг зорьж байна.

Тэд энэ удаа Монголын финтекийн салбарын томоохон төлөөлөл болох “Pocket” аппликейшнтэй хамтран ажиллаж буй бөгөөд Pocket аппликейшний хэрэглэгчид Гоёл Кашмераас хүссэн бараа бүтээгдэхүүнүүдээ PocketZERO үйлчилгээг ашиглан урьдчилгаагүй худалдан аваад үнийн дүнг ямар ч нэмэгдэл төлбөргүйгээр хуваан төлөх боломжтой юм.

Апп татах: http://onelink.to/pocketmn

Лавлах утас: 1900-1188

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.