Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Лондон марафонд дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар оролцох боломжтой

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
London marathon

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас спортын зарим арга хэмжээнүүд виртуэлээр зохиогдох болсон. 2020 онд зохиогдсон Лондон Марафонд 24 цагийн дотор дэлхийн өнцөг булан бүрээс 37,966 гүйгчид оролцож Гиннесийн албан ёсоор бүртгэгджээ.

Тус марафонд оролцож гүйсэн бүх оролцогчид албан ёсны Гиннесийн рекорд эзэмшигчийн нэг болж албан ёсны сертификатыг өөрийн нэр дээр авах боломжтой болсон. Албан ёсны Лондон Марафон 2020-д дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа гүйлтийн спортоор хичээллэдэг 30 гаруй монголчууд оролцсон.

Тэгвэл энэ жилийн 10-р сарын 3 нд зохиогдох Лондон марафон-2021 арга хэмжээнд 100,000 оролцогчдын хүрээн зохион байгуулагдахаар төлөвлөж өмнөх онд гаргасан гинесийн амжилтаа ахиулах зорилготой байгаа ажээ. Тус тэмцээний хувьд нэг өдөр 2 янзаар зохион байгуулагдана.

50,000 хүн албан ёсоор Лондон хотод ирж оролцоно. Цахимаар 50,000 хүнийг давхар бүртгэж оролцуулна. Цахимаар оролцох хүсэлтэй 50,000 хүнийг бүртгэх ажил 2021 оны 2-р сарын 16 ний өдрөөс эхэлсэн бөгөөд бүртгэж дуусах өдрийг тодорхой зарлаагүй, хэзээ 50,000 оролцогчдыг тоо бүрдэнэ тэр үед бүртгэлийг зогсоох юм. Бүртгэлийн хураамжийн хувьд Их Британи улсаас оролцож байгаа бол £28 фунт, бусад улсаас оролцож бүртгүүлсэн тохиолдолд £38 бөгөөд төлбөрт албан ёсны медал, футболк болон шуудангийн үнэ орсон.

 
London marathon

Цахимаар оролцогчдын хувьд 24 цагийн дотор 42км гүйж дуусгах ёстой ба заавал нэг удаагийн гүйлтээр 42 км дундаа хэд хэд хувааж гүйлтээ дуусгаж болох мөн хүсвэл алхаж болох хөнгөн нөхцөлтэй.

MGL Running Channel МЖЛ гүйлтийн суваг нь 2020 онд тус марафонтой холбоотой мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа гүйлтээр хичээллэдэг гүйлтэд сонирхолтой монголчууддаа тухай бүрт нь хүргэж, зохион байгуулж ажилласан.

Энэ жилийн “Лондон марафон 2021”-д гүйлтээр хичээллэдэг монголчуудыгаа цахимаар оролцож Гиннесийн амжилтыг дахин эвдэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж тус марафонтой холбоотой мэдээллийг хүргэж, зохион байгуулан ажиллаж байна.

MGL Running Channel нь дэлхий даяар тархан суугаа гүйлтээр хичээллэдэг монголчуудаа нэгтгэх зорилготой гүйлтийн олон уралдаан тэмцээнүүдийг цахимаар зохион байгууладаг ба 20 орчим улсад амьдардаг монголчууд идэвхитэй оролцдог байна.