Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүргийн 63,000 өрх "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд хамрагджээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Баянгол дүүргийн Шуурхай штаб

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн 63 мянган өрхөөс тус бүр нэг иргэн коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдсан тухай Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.

Тодруулбал, голомтын өргөтгөсөн тандалтын шинжилгээг хоёрдугаар сарын 11, 12, 13-нд хийсэн бол өчигдөр тус дүүргийн өрх бүрээс нэг иргэнийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан юм. Шинжилгээг суурин 56, явуулын 97 цэгт зохион байгуулжээ.

 
Эх сурвалж: Баянгол дүүргийн Шуурхай штаб
 
Эх сурвалж: Баянгол дүүргийн Шуурхай штаб
 
Эх сурвалж: Баянгол дүүргийн Шуурхай штаб