Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: БШУЯ-нд энэ онд зарлагдсан бүх тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүллээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, шинжлэх ухааны яаманд 2021 онд зарлагдсан тендерүүдийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлжээ.

Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Боловсрол шинжлэх ухааны сайдаар очоод яамны хамт олондоо хамгийн түрүүнд хэлсэн зүйл нь БШУЯ бол тендерийн яам, Барилгын яам биш шүү л гэж хэлсэн.

Хэлсэн үгээ өнөөдөр бодитой болгож, 2021 онд манай яаманд дээр байгаа бүх хөрөнгө оруулалтын тендерийг Худалдан авах үйл ажиллагааны агентлагт 100 хувь шилжүүлж байна. Бид тендер зарлаад, тендерт цагаа зарцуулах ерөөсөө шаардлага байхгүй.

Цаашдаа барилгатай холбоотой асуудлыг барилгын яаманд, дулаан, цахилгаантай холбоотой асуудлыг Эрчим хүчний яаманд хариуцуулах талаар хамтран ажиллана.

Ер нь Боловсролын салбарт байгаа хөрөнгийн менежментийн асуудлыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна" хэмээн цахим хуудастаа бичжээ.

https://fb.watch/3ICQorvqrR/