Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад хуурамч вакцин борлуулдаг бүлгийн тэргүүн баривчлагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын хууль сахиулагчид хуурамч вакцин борлуулах замаар их хэмжээний ашиг олсон гэмт хэргийн бүлгийн тэргүүнийг баривчилснаа өчигдөр зарлажээ.

Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сараас хойш жинхэнэ үйлдвэрлэгчийнхтэй ижил хайрцагт савласан давсны уусмал, цэвэр усыг коронавирусийн эсрэг вакцин нэрээр зарж борлуулсан байна. Нийт 58,000 орчим тун хуурамч вакциныг борлуулж, 18 сая юаний ( $2.78 сая) орлого олсныг нь хуулийн байгууллага тогтоожээ.

Эдгээрээс 600 хайрцаг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хонг Конгоор дамжин гадаад улс руу ачигдсан байна. Яг аль улс руу илгээгдсэн нь одоогоор тодорхой болоогүй байгаа ажээ.

Сүүлийн үед Хятадад коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой залилангийн хэрэг нэмэгдсэн байна.

Одоогоор нийт 70 орчим хүн ийм төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэнэ. Хятад улс нь сар шинийн баярын амралтыг дуусахаас өмнө 100 сая хүнийг вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ч одоогоор 40 сая хүнийг дархлаажуулсныг албаныхан мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC