Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск ОХУ-ын ерөнхийлөгчийг Clubhouse-ийн ярилцлагад урьжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байгаа Америкийн бизнесмэн Илон Маск саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг Clubhouse сүлжээнд зохион байгуулах ярилцлагад урьжээ.

Бямба гарагт тэрбээр твиттер хуудсандаа “Clubhouse сүлжээнд та надтай ярилцах уу?” хэмээн Кремлийн албан ёсны хаягт хандан бичсэн байна.

Дараа нь тэр орос хэлээр “Тантай ярилцах нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно” гэж бичжээ.

Clubhouse нь зөвхөн уригдсан хүмүүс хэрэглэгч болдог, дуу хоолойгоор харилцдаг сошиал сүлжээ юм. Сүүлийн үед алдартнууд үүнийг хурал, чуулганы зориулалтаар ашиглан үзэл бодлоо олон хүнд хүргэдэг болоод байгаа.

Илон Маск ямар сэдвээр ОХУ-ын ерөнхийлөгчтэй ярилцах нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт тэр рэппер Кэни Уэсттэй ярилцах гэж байгаагаа зарласан юм. Гэхдээ тэр хэзээ, ямар сэдвээр ярилцах тухайгаа дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

 

Эх сурвалж: Russia Today