Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены билгийн тооллын шинэ жилийн мэндчилгээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар билгийн тооллын шинэ он гарч байгаатай холбогдуулан Ази гаралтай америкчуудад видео мэндчилгээ илгээжээ.

Тэд Ази гаралтай америкчуудын цар тахлын эсрэг тэмцэлд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлснээс гадна арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

“Бүх хүн ямар угсаа гаралтай, ямар шашин шүтлэгтэй, ямар хэлээр ярьдгаасаа үл хамааран эрх тэгш хүндлэгдэх ёстой” гэж хэлсэн Жо Байден өөрийн засаг захиргаа нь Ази болон Номхон далайн арлуудаас гаралтай иргэдийг ялгаварлан гадуурхах үзэгдэлтэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар эцэст нь ирж буй үхэр жилд аз жаргалтай, эрүүл энх, элбэг дэлбэг байхыг сар шинийн баярыг тэмдэглэж буй бүх хүмүүст хүсэн ерөөсөн байна.