Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"ХАА-г дэмжих чиглэлээр 500 тэрбум төгрөгийн зээлийн багц гаргана"

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх ₮10 их наядын цогц төлөвлөгөөг өнөөдөр танилцуулж байгаа.

Энэ үеэр ХАА-г дэмжих чиглэлээр 500 тэрбум төгрөгийн зээлийн багц гаргана гэдгийг хэллээ. Уг хөтөлбөр хаврын тариалалт, ноолуур бэлтгэл, малчид болон өрхийн тариаланг дэмжих гэсэн дөрвөн чиглэлтэй байх аж.

Энэ талаар Ерөнхий сайд “Хаврын тариалалтад зориулж ₮100 тэрбум, ноолуур бэлтгэлд ₮200 тэрбум төгрөгийн зээл олгох бөгөөд нэг жилийн хугацаатай байна. Харин малчдыг дэмжих ₮200 тэрбум төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Өрхийн тариаланг дэмжих чиглэлээр хүнсний ногооны үрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн байдлаар явж байна.

Энэ нь ХХААХҮЯ дээр ХАА, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхний гаргасан санал. Тиймээс тухайн салбартаа нэлээд ахиц авчрах болов уу хэмээн үзэж энэхүү зээлийн багцыг цогц төлөвлөгөөний нэг хэсэг болгох нь зүйтэй гэж үзсэн” хэмээн ярилаа.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/3zktUJx-jW/