Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр замыг шийдэхгүйгээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж чадахгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УБТЗ ХНН-т ажиллаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлын амаргүй үед иргэдээ хүнсний болон бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасралтгүй хийж байгаад талархаж байна. 

Шийдлээ хүлээсэн олон асуудал байгаагийн нэг нь төмөр замын асуудал. Эн тэргүүнд экспортыг нэмэгдүүлэх чиглэлд төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. 

Гашуунсухайтын төмөр замыг ирэх жилийн долдугаар сард ашиглалтад оруулна. Гэхдээ Богдхан төмөр замыг орхиж болохгүй. Энэ шийдвэр олон хүн таалагдахгүй байх, эсэргүүцэл их гарах ч Улаанбаатарт хотод амьдралын чанартай асуудлыг өөрчлөхийн тулд Богд уулыг тойрсон хөгжлийн төлөвлөлт хийхээс өөр гарцгүй. Богдхан төмөр замыг шийдэхгүйгээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж чадахгүй.

Энэ нь зөвхөн чингэлэг тээврийн ачааллыг 60 хувиар бууруулах асуудал биш. Үүнийг дагаад тээвэр логистикийн дэд төвүүд хотоос үе шаттайгаар гарах, бараа, худалдааны захууд, нийслэлийг тойрсон дэд бүтэц, орон сууц, аялал жуулчлалын төв, төмөр зам дагасан дулааны цахилгааны дэд бүтэц цаашлаад авто замыг асуудлыг шийдэж байж Улаанбаатар хотын хөгжлийн дараагийн концепц яригдана. Энэ бол нийгмийн томоохон төсөл юм. Иймд Зүүнбаян, Хангитай адил нэгдүгээр стратегийн зам гэж Засгийн газар үзнэ.

Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдэх үндсэн чиглэл нь энэ юм. Туслах шийдлүүд ч яригдана. Төмөр зам дээгүүр далан, доогуур тунель, авто зам хооронд холболт, татварын зохицуулалт гэх мэт олон асуудал бий учир үе шаттайгаар шийдвэрлэнэ. Энэ бол хэзээ нэгэн цагт хийгдэх л зүйл. Гэхдээ бид эхлэхгүй бол асуудал байсаар л байх болно" гэв.

Түүнчлэн тэрбээр "Миний мэдэгдэлд хувийн хэвшлийнхэн санаа зовох хэрэггүй. Үе шаттайгаар, хувийн хэвшлийнхэнтэйгээ ярилцаж, хамтын нэгдсэн төлөвлөлтөөр шийдвэрлэнэ. Төмөр зам тойрсон хот байгуулалтын нарийвчилсан төлөвлөлтийг хийнэ" гэсэн юм.

Шууд үзэх:

https://fb.watch/3xK7ThWRyR/