2021/07/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
18:00
S26
21°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
18°
22:00
S26
17°
23:00
S26
16°
00:00
S26
16°
01:00
S26
15°
02:00
S26
15°
03:00
S26
15°
04:00
S26
14°
05:00
S26
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан 12 зөрчил бүртгэгджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021.02.01-04-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 817 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 633 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –6
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Онхолдох хэлбэрээр-1
  •  Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

2021.02.04-ний 16:30 цагт Булган аймаг Худаг-Өндөр сум Уньт 3-р баг “Доош Хөшигт” гэх газар /аймгийн төвөөс хойш 115 км/ шороон замд улсын дугааргүй Хайрхан маркийн мотоцикл онхолдож, жолооч 19 настай, эрэгтэйн амь нас хохирчээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 178 зөрчил илрүүлсний 106 нийслэлд, 72 орон нутагт бүртгэгдэж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  8 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Энэ 7 хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан 12 зөрчил бүртгэгджээ.

Иймд иргэд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн улирлын чанартай унаж ашигладаг тээврийн хэрэгсэл болох мотоциклыг хүйтний улиралд унаж ашиглахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

x