Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны системд нөлөө бүхий таван банк нээлттэй ХК болох хууль батлагдлаа

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
https://imgpng.ru/

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. 

Тодруулбал, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 90.9 хувь нь дэмжиж, хууль батлагдлаа. 

Уг хууль 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд хууль батлагдсанаар банкны системд нөлөө бүхий банкууд \таван банк\ нээлттэй хувьцаат компани, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй болж байгаа юм.

Мөн банкны хувьцаа эзэмшил, удирдлагын төвлөрсөн байдлаас үүдэлтэй эрсдэл буурч, банкны хувьцааны эзэмшил, мэдээллийн хүртээмжээр дамжуулан олон нийтийн хяналт бий болох, зах зээлийн дохиолол бүрдэх, банкны хяналт шалгалтын бие даасан байдал нэмэгдэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлнө хэмээн үзэж байгаа юм. 

Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн

  • Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай,
  • Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг гишүүдийн олонх нь дэмжин баталсан юм.
Банкны тухай хуульд нэмэгдэж орж буй онцлох дөрвөн өөрчлөлттэй ЭНД дарж танилцана уу.