Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний хуудсыг шинэчлэн боловсрууллаа

ikon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хороо эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлалыг боловсронгуй болгох, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Хорооны зохицуулалттай нийт мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн эрсдэлийг үнэлэх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, эрсдэлд өртөмтгий байдлын үнэлгээг шинэчлэх, салбарын ерөнхий түвшин болон эрсдэлд суурилсан хяналт шалгалтын цар хүрээг тогтоох зорилго бүхий ОУВС-ийн төслийн хүрээнд Монгол Улсад зориулан боловсруулсан аргачлалын дагуу “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга, үнэлгээний хуудас”-ыг шинэчлэн боловсруулаад байна.

Цаашид Хороо өөрийн зохицуулалттай бүх мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх чиглэлээр дээрх асуулга, үнэлгээний хуудсыг (Excel файл хэлбэрээр) хагас болон бүтэн жилээр тогтмол цуглуулж, үнэлэхээр төлөвлөсөн тул мэдээлэх үүрэгтэй этгээдийн гүйцэтгэх удирдлага асуулга болон үнэлгээний хуудсыг үнэн зөв, эмх цэгцтэй бөглөж, заасан хугацааны дотор ирүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана уу. 

Мэдээлэх үүрэгтэй этгээдүүд доорх холбоосоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга, үнэлгээний хуудас”-ыг бөглөж, 2021 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн дотор доорх цахим хаягт ирүүлэхийг мэдэгдэж байна.

Салбарын нэр дээр дарахад Excel файл автоматаар татагдах болно.

  1. Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд: sec_amlcft@frc.mn
  2. Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчидins_amlcft@frc.mn
  3. Банк бус санхүүгийн байгууллагууд: nbfi_amlcft@frc.mn
  4. Хадгаламж, зээлийн хоршоодscc_amlcft@frc.mn
  5. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид: dpms_amlcft@frc.mn
  6. Үл хөдлөх, эд хөрөнгө зуучлалын байгууллагуудrea_amlcft@frc.mn

Нэмэлт мэдээллийг дээрх и-мэйл хаяг, мөн amlctf@frc.mn хаягаас авах боломжтой. Мэдээлэх үүрэгтэй этгээдүүд 9/244 тоот албан бичигтэй ЭНД дарж танилцана уу. 

 

Санхүүгийн зохицуулах хороо