Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нарт 10 тэрбум төгрөг дансанд байршуулахгүй бол баривчилна гэж практикт байгаагүй шаардлага тавьсан"

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганаар Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь Шүүхийн тухай хуульд хараат бус, шударга шүүхийг бий болгох маш чухал тогтолцооны асуудлыг оруулж өгсөн. Шүүх хараат байгааг би 2020 оны УИХ-ын сонгуулиар мэдэрсэн. Миний нэр дэвшиж байсан тойрогт нэр дэвшигчийн мандатаа авчихсан байхад Сонгуулийн тухай хуулийг зөрчөөд СЕХ-ноос зөвшөөрөл авахгүйгээр Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нарыг баривчилсан.

Энэ хоёр хүнийг 10 тэрбум төгрөг богино хугацаанд тусгай дансанд байршуулахгүй бол баривчилна гэж шаардсан байгаа юм. Урьд өмнө шүүхийн практикт байгаагүй шаардлага тавьсан. Энэ хууль батлагдах гээд ирэнгүүт Дээд шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгоод буцаачихдаг.

Хараат шүүхтэй гэдгээрээ манай улс 100-д орж байна. Авлигын индексээр мөн ухарсаар байгаад 117-д орлоо. Энэ бүгдийг Шүүхийн тухай хууль засах юм. Тиймээс бид хоригийг хүлээн авах ямар ч боломжгүй" гэв.

ВИДЕО:  

https://www.facebook.com/watch/?v=121329683194389