Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Тэмүүлэн: Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн импортын бензинээс хямд байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:33 2021/01/28

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=121329683194389

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

11:24 2021/01/28

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Газрын тосны үйлдвэрийн эдийн засагтай холбоотой олон эргэлзээтэй асуудал байна. Манайхан санхүүгийн механизм дээр алддаг. Оюутолгой дээр ч гэсэн 34 хувийг авсан гэсэн санхүүгийн маргаан явж байгаа. Зөвхөн нэг жилийн дотор санхүүгийн тооцоолол 60 хувиар зөрсөн байна.

1.2 тэрбум долларыг 1.75 хувиар 2025 оноос үндсэн зээлээ төлж эхлэх юм байна. Үлдэх санхүүжилтээ хаанаас авч байгаа вэ? Хөрөнгө оруулалтаа эргэн төлөх хугацааг 10 жил гэж байна. Энэ хугацаан дахь долларын ханшийг яаж тооцсон бэ? Нефтийн үнийг яаж таамаглаж байгаа вэ?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Газрын тос боловсруулах үйлдвэр нэг тэрбум 236 сая ам.доллараар баригдаж байгаа. Зээлийн хүү нь 1.75, зээлийн хугацаа нь 25 жил. Санхүүжилт хийгдсэн өдрөөс хойш долоон жилийн дараа зээлийн эргэн төлөлтийг хийж эхэлнэ.

Ямар ч тохиолдолд газрын тос боловсруулах үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн импортын бензинээс хямд байна. Манай улс жилд 1.2-1.5 тэрбум ам.долларын импортын түлш хэрэглэдэг. Үүний дийлэнхийг нь ОХУ-аас авдаг. Гэтэл нэг жилийн импортын бензиний үнэд тэнцэх хэмжээний дүнгээр газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгаа гэдгийг төсөөлж үзээрэй.

Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой үйлдвэр юм. Түүхий түлшний бүтээгдэхүүнийг тогтвортой байлгах үүднээс өөрсдийн гэсэн орд газартай болох асуудлыг хуульд тусгасан.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: Долларын төгрөгтэй харьцах ханш, нефтийн үнийг яг тэд байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ мөнгөн урсгалыг бууруулах тооцооллыг 10 хувиар оруулсан. Нефтийн үнийн хувьд 2012 онд нэг баррель нефт 149-40 хүртэл хэлбэлзэж байсан. 

Улстөр, геополитикийн асуудал байдаг учраас нефтийн үнийг урьдчилан таахад хэцүү. Ийм учраас цаашид гадаадын зах зээл дээр газрын тосны үнэ яаж хэлбэлзэх бол гэдэг айдсаас болгоомжлохын тулд хуульд заалт оруулсан. Үйлдвэр эх орныхоо дотоодын түүхий эдийг ашигласан тооцоолол гаргавал өөр үр дүн гарна. Бүх зардлын 80-95 хувь нь газрын тосны өөрийнх нь үнэ байдаг. Үйл ажиллагааны зардал бага үйлдвэр.

Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна. 

10:54 2021/01/28

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Д.Батлут: Газрын тосны үйлдвэрт хэрэглэгдэх бүтээгдэхүүний үнээс шатахууны үнэ хамаарна. Газрын тосны үйлдвэр түшиц газартай болох уу? Хаана байхаар төлөвлөж байна вэ?

Уг үйлдвэр байгуулагдсанаар аюултай хог хаягдал гарна. Энэхүү хог хаягдлыг яаж хадгалахаар төлөвлөж байна вэ? Манай улсад аюултай хог хаягдал хадгалах газар байхгүй.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Түлш шатахуун гэдэг бол ямар ч улсын стратегийн гол асуудал байдаг. 30 жил нефтийн үйлдвэртэй болох асуудлыг ярьж ирсэн. Нефт боловсруулах үйлдвэрийн дагалдах дэд бүтцийн асуудал хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн. Үүнд 550 айлын орон сууц, төмөр зам авто замыг нэрлэж болно. 

Одоо хоолой татах, техник төхөөрөмжөө оруулж ирэх гээд ажил эхлэх гэж байна. Газрын тосны үйлдвэрийн хоолойг олон аймгийн нутгаар дамжиж татна. Аймгуудын Засаг дарга нарт хоолой татахтай холбоотой хариуцлагын асуудлыг хуульд оруулж өгсөн үү?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн зургаадугаар бүлэг дээр энэ асуудлыг тодорхой оруулж өгсөн. Газрын тос боловсруулах үйлдвэр түүхий эдийн тогтвортой нөөцтэй байх зорилгоор газрын тосны хайгуул ашиглалтын үйл ажиллагаа явуулж болно гэдэг асуудлыг тусгаж өгсөн.

Хайгуулын ашиглалтын талбайг Засгийн газраас тодорхой хугацаанд давуу эрхээр олгох, энэ хугацаанд төрийн өмчит үйлдвэрийн газар өөрсдөө эрэл хайгуулын ажил эхлүүлнэ.

Хуулийн төсөлд байгууллага удирдлагуудын үүрэг хариуцлагын асуудлыг оруулж өгсөн. Ажлын хэсэгт говийн аймгуудаас сонгогдсон гишүүд ажиллаж байгаа. 

10:13 2021/01/28

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан эхэлж байна. 

Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр барьж байгуулах ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэх харилцааг уг хуулиар зохицуулна.

Тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хугацаанд хууль хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Үйлдвэрийг 2025 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг
  • Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл