Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Төв талбайн жагсаалд батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал оролцжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Д.Сүхбаатарын талбайд жагсаж байгаа иргэдээс коронавирус илрүүлэх шинжилгээ авахад нэг сэжигтэй тохиолдол илэрчээ.

Тодруулбал, өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбайд өлсгөлөн зарлаж, суулт хийгээд байгаа билээ. Үүнтэй холбоотой төв талбайд гарын үсгээ зурах гэсэн иргэд цугларч, жагсаж байгаа юм.

Ийнхүү жагсаж байсан иргэд дундаас коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд иргэд дунд халдвартай иргэний хавьтал байгаа аж. Иймд яг одоо Төв талбайг цагдаагийн хамгаалалтад авч, иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.

Уг жагсаалд коронавирусийн батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал оролцсон болох нь тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ: (Энэ үеэр ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг ирж, Төв талбайг ариутгаж байна)

https://www.facebook.com/iKonNews/videos/1589629574581489

"Төв талбайд очсон иргэд өөрийгөө гэртээ 7 хоног тусгаарлахыг зөвлөж байна"

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Д.Сүхбаатарын талбайд жагсаалд оролцож байсан иргэдийг бүртгэлжүүлээд явуулж байна.

Эндээс явсан иргэд гэртээ очоод өөрийгөө долоо хоног тусгаарлах шаардлагатай бөгөөд тухайн хугацаанд ХӨСҮТ-ийн баг очиж PCR шинжилгээ авах юм. Тиймээс өнөөдөр Төв талбайд байсан иргэдийг гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна" гэсэн мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг Mpa.mn