Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 1,643 тохиолдлын 71.1% нь эдгэрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Коронавирусийн халдварт өртсөн хүмүүсээс нэмж 20 хүн эдгэрлээ.

Тодруулбал, сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 10, ХӨСҮТ-өөс 15 хүн Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү ажиглалтад шилжсэн байна.

Харин 300 ортой эмнэлгээс 20 хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэн тухай Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 1,643 тохиолдлын 71.1 хувь буюу 1,169 хүн эдгэрээд байна.

Өнөөдрийн байдлаар 461 хүн эмчлэгдэж буй. Үүнээс,

  • ХӨСҮТ-д 149 хүн,
  • Цэргийн төв эмнэлэгт-118 хүн,
  • УНТЭ-4 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 190 хүн ажиглалт, хяналтад байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/419687742597006

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.