2021/03/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.25₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-11°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-19°
B30
УЛААНБААТАР
|
-13°
02:00
S26
-6°
03:00
S26
-6°
04:00
S26
-6°
05:00
S26
-7°
06:00
S26
-7°
07:00
S26
-8°
08:00
S30
-10°
09:00
S30
-9°
10:00
S30
-8°
11:00
S30
-7°
12:00
S30
-6°
13:00
S30
-4°

Г.Ёндон: Манай улсад 33 талбайд 17 компани газрын тосны хайгуулын ажил хийж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:04 2021/01/22

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ. 

Хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы хуралдаан өндөрлөлөө.

17:40 2021/01/22

УИХ-ын чуулганаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Орд газруудаа төрийн үйлдвэрийн газарт хамаатуулж авах нь зүйтэй. Тэгэхгүй бол бүлэглэлүүд сандайлаад сууна. Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих төрөөс үзүүлэх үйлчилгээний хялбаршуулсан горим нэртэй журмын эрхийг Засгийн газарт өгч байгаа. УИХ-ын маш том хариуцлагыг өгч байгаа гэдэг үүднээс энэ ажлыг даруйхан хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 2021 онд хэчнээн компани хайгуул хийх вэ? Хууль дээр хайгуул хийж байгаа компанийг төрөөс дэмжих заалт оруулаагүй байна. Үүнийг оруулах хэрэгтэй.  Хайгуулын компаниудыг дэмжиж ажиллаач гэж хэлмээр байна. Сүүлийн жилүүдэд газрын тосны хайгуулыг орон нутгийн иргэд хүртэл дэмжихээ больсон.

Хэдэн жилийн өмнө Сүхбаатар аймагт газрын тос хайж байсан компанийн өрмийг буулгаад хөөж явуулж байсан тохиолдол бий. Тиймээс хайгуул хийж байгаа компаниудыг дэмжих заалтыг хуульд оруулж өгөөч. Манай улсад олон газар нефть байгаа.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Монгол Улс газрын тосны чиглэлээр хайгуулын ажлыг бүтээгдэхүүн хуваах зарчмаар хийдэг. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 33 талбайд нийт 17 компани газрын тосны хайгуулын ажил хийж байгаа. Олборлолт хийж байгаа нь хоёр компани бий.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар янз бүрийн асуудал яригддаг. Дэлхий дээр газрын тосны хайгуулын чиглэлээр дөрвөн янзын гэрээ байдаг. Газрын тосны хайгуул маш өндөр өртөгтэй. Нэг километр цооног гэхэд гурваас дөрвөн сая төгрөг гардаг. Төрөөс мөнгө гаргахгүй тохиолдолд бүтээгдэхүүн хуваах гэрээг манай улсад хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа.

14:23 2021/01/22

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/3aacFoGYzH/

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүдийн олонх дэмжсэн тул УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн батлав.  

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

x