Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр төрөх эмнэлэгт халдварт өртсөн эхтэй нэг өрөөнд байсан болон бусад хүмүүсийн шинжилгээ сөрөг гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга Д.Сувд, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нэгдүгээр төрөхөд тусгаарлагдсан эх, нярайд хэрхэн анхаарал тавьж байна вэ?

Д.Нарангэрэл: -Үүнтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын хаана, хэрхэн зохион байгуулах тухай нарийн журам гарсан нь бий.

Тухайн эмнэлэгт халдварын голомтод авах хариу арга хэмжээг авч явуулж байна. Эхчүүдэд хандаж хэлэхэд, коронавирус богино хугацаанд маш олон хүнийг халдварлуулах чадвартай ч эдгэрдэг, эмчилгээ авдаг гэдгийг хэлье.

Ялангуяа манай улс энэ халдварт нийт өртсөн хүмүүсийнхээ 70-80 хувийг бүрэн төгс эмчилж байгаа тул сандрах хэрэггүй. Төрөх газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

А.Амбасэлмаа: -Нэгдүгээр төрөхөд халдварт өртсөн ээжтэй нэг өрөөнд байсан хоёр ээжийг тусгаарласан. Тухайн хоёр ээжийн шинжилгээ болон тэнд байгаа бусад хавьтлуудын шинжилгээ сөрөг гарсан.

Гол нь ойрын хавьтлуудыг тухайн эмнэлгийн нөөц тасагт тусгаарласан. Тэнд эмчилгээ, үйлчилгээ бүгд хэвийн явагдах ёстой.

Бусад төрөхийн хувьд ч эмчилгээ, үйлчилгээг тогтмол хэвийн үзүүлэх ёстой. Энэ асуудлыг НЭМГ хариуцаж зохион байгуулж байгаа тул албаны хүмүүсээр дэлгэрэнгүй мэдээлэл өгүүлье.

-Шинжилгээ өгөх цэгүүдийн мэдээллийг дэлгэрэнгүй өгнө үү?

Д.Сувд: -Шинжилгээ өгөхдөө иргэд eruul.gerege.mn сайт руу ороод цаг авах цэсээс өөртөө хамгийн ойр цэгийг сонгож шинжилгээний цаг авч үйлчлүүлэх боломжтой.

Харин өөр байршлуудын тухай 119  утас руу залгаж болохоор байна. Түүнчлэн өндөр эрсдэлтэй байгууллага буюу олон хүнд үйлчилдэг байгууллагад бид очиж харуулдан тандалт, шинжилгээ хийж байгаа.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/431412991513095

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.