Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр "Сонгдо" эмнэлэгт үйлчлүүлэхээр очсон иргэнээс коронавирус илэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Сонгдо" эмнэлэгт үйлчлүүлэхээр очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Иргэд нийслэлийн дүүргүүдээс халдвар гарах эрсдэл өндөр байна. Тиймээс бүгд дор бүрнээ халдвар хаанаас ч хэзээ ч халдахад бэлэн байгааг анхаарах шаардлагатай.

Тухайлбал, өчигдөр “Сонгдо” эмнэлэгт үзүүлэхээр очсон хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан тул сорьцыг нь ХӨСҮТ рүү явуулж, PCR шинжилгээ хийхэд халдвар батлагдсан.

Гэхдээ тухайн иргэнтэй "Сонгдо" эмнэлэг маш сонор сэрэмжтэй ажиллаж, үзүүлэхээр ирсэн хүнийг тэр дор нь тусгаарлаад, түргэвчилсэн тестээр шинжилсэн байна. Тиймээс ч хавьтлын тоо нь түүнд үйлчилсэн 3-4 ажилтнаас хэтрээгүй.

Тухайн иргэнийг тусгаарласны дараа тухайн газарт эцсийн халдваргүйтгэл хийсэн тул "Сонгдо" эмнэлгийн ажил одоо хэвийн үргэлжилнэ гэдгийг хэлье" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/431412991513095

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.