Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Африк тивийн заан сүргийг анх удаа хиймэл дагуулаас тоолжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд Африк тивийн заан сүргийн тоо толгойг гаргахдаа анх удаа хиймэл дагуул ашиглажээ.

Газрын гадаргаас 600 км-ийн өндөрт дэлхийг тойрон эргэж буй Earth-observation хиймэл дагуулыг үүнд ашигласан байна.

Үүлгүй, цэлмэг ганцхан өдрийн дотор 5,000 км.кв талбайн зургийг сансраас буулгаж, үүнээсээ хиймэл оюуны технологийн тусламжтай заануудыг тоолжээ.

“Machine learning” технологиор заанууын дүрсийг ялгаж таних чадвартай болсон алгоритм энэхүү даалгаврыг гүйцэтгэсэн байна.

Ингэснээр хүний нүдээр илрүүлэх боломжгүй нарийн зүйлсийг ч компьютерийн алгоритмаар таниулах өргөн боломж нээгджээ.

Африк тивийн хэд хэдэн орны нутаг дэвсгэрт тархан амьдардаг заан сүргийн тоо толгойг гаргахад маш хэцүү байсан юм.

Тухайлбал агаараас тоолохын тулд хил дамнасан нислэг үйлдэх зөвшөөрөл авах хэрэг гардаг байв.

Эрдэмтэд цаашдаа энэ технологийг хулгайн анчдаас зааныг хамгаалахад ашиглах боломжтой гэж үзэж байна.

“Зоологийн салбарт технологийн дэвшил удаан байдаг. Харин энэхүү орчин үеийн техникийг хэрэгжүүлснээр зэрлэг амьтдыг хамгаалах үйлсэд том дэвшил гарч байна” гэж Оксфордын их сургуулийн байгаль хамгаалах ухааны доктор Исла Дупорге ярьжээ.

 

Эх сурвалж: BBC