Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс дахь дэлхийн хамгийн том вакцины үйлдвэрт гал түймэр гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Энэтхэг улсын баруун бүсийн Пуне хот дахь Серум Хүрээлэнгийн байранд гал түймэр гарснаас таван хүн амь үрэгджээ.

Серум нь дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч бөгөөд Британи-Шведийн АstraZeneca компани, Британийн Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг өнгөрсөн долоо хоногоос эхлэн үйлдвэрлэж байгаа.

Гал түймэр тус хүрээлэнгийн дуусаагүй байгаа өргөтгөлийн барилга дээр гарсан байна. 

Тиймээс вакцины үйлдвэрлэлд саатал гарахгүйг Серумын захиргаа мэдээлжээ. Мөн одоо үйлдвэрлэгдээд байгаа 50 сая тун вакцин галд өртөөгүйг мэдээлсэн юм. “Ийм нөхцөлд ашиглахаар төлөвлөгдсөн үйлдвэрийн нөөц байрууд бидэнд бий” гэж Серум хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Адар Пунавалла твиттер хуудсандаа бичсэн байна.

Өчигдөр орой түймрийг хяналтдаа оруулж чадсаныг Пуне хотын захиргаа мэдэгджээ. Гал гарсан шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж эхэлсэн байна.

Серум Хүрээлэнгийн үйлдвэрлэж буй AstraZeneca/Oxford-ын “Covishield” вакциныг Энэтхэг улсаас гадна 

дэлхийн ихэнх бага, дунд орлоготой улс орнууд хүн амынхаа дархлаажуулалтад ашиглах юм.

Монгол Улсын засгийн газар ирэх сард Серум хүрээлэнгээс коронавирусийн эсрэг вакцин авахаар болоод байгаа билээ.

 

Эх сурвалж: BBC