Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Адьшаа: А.Отгонбаатар миний зөвлөхөөр ажиллаж байгаа нь өчигдрийн жагсаалтай ямар ч холбоогүй

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Отгонбаатарыг өөрийнхөө зөвлөхөөр ажиллуулах болсон нь өчигдрийн жагсаалтай холбоогүй талаар тайлбар өглөө.  

Тэрбээр "Өчигдөр Сүхбаатарын талбай дээр залуучуудыг хамарсан цуглаан болсон. Тэд хэн нэгэн улс төрчийн захиалгагүйгээр цугласан. Энэ ажиллагаанд оролцож, хамгийн анх талбай дээр гарч ирж үзэл бодлоо илэрхийлсэн хүн бол А.Отгонбаатар гэдэг залуу. Энэ хүнийг миний зөвлөхөөр ажиллаж байгаа талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна. А.Отгонбаатар миний зөвлөхөөр ажиллаж байгаа нь өчигдрийн жагсаалтай ямар ч холбоогүй. Би түүнийг 10 жилийн өмнөөс мэдэх бөгөөд хамтарч ажиллаж ирсэн.

Сарын өмнө А.Отгонбаатар надтай уулзаж, хүнд байдалд, дарамтад байна гэдгээ хэлсэн. Хүчний байгууллага, улс төрчдийн дарамтад байгаа учир хамгаалж өгөөч гэж надаас хүссэн. УИХ-ын гишүүн хэн нэгнийг хамгаалах боломжгүй. Өөрийнхөө зөвлөхөөр ажиллуулж, хамгаалах ганцхан боломж л байсан. Жагсаал болохоос өмнө А.Отгонбаатарыг өөрийнхөө зөвлөхөөр томилуулах саналаа өгөөд байсан. Гэтэл өнөөдөр УИХ-ын Тамгын газраас миний албан бичгийг яах гэж олон нийтийн сүлжээнд байршуулсан гэдгийг ойлгохгүй байна. 

Албан бичигтэй холбоотой жинхэнэ улс төрийн зорилготой зүйл болж байна. Монгол Улсад хүний эрх, үгээ хэлэх эрх чөлөө хаагдмал болжээ. А.Отгонбаатарыг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байгаа гэсэн. Өчигдрийн жагсаал цуглааныг УИХ-ын гишүүн миний бие болон АН-ын зүгээс зохион байгуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/anbuleg/videos/245399150324899