Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлолоо

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:46 2021/01/20

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/37xoDB1Qjy/

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. АН-ын бүлэг өмнө нь тус хуулиар завсарлага авсан ч үргэлжлүүлэн судлах хэрэгтэй хэмээн үзэж дахин гурав хоногийн завсарлага авлаа. 

15:17 2021/01/20

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжиж, батлав.

Үргэлжлүүлэн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. 

14:49 2021/01/20

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Зургаадугаар сарын 9-нд  болох сонгуулийн үеэр энгийн горимд шилжиж чадах уу? Нөхцөл байдлаа төлөвлөсөн үү? Цахимаар явуулах бололцоо байгаа юу? Ерөнхийлөгчийн сонгуулийг бага зардлаар явуулах боломж байна. Телевиз, цахимаар бодлогын мэтгэлцээн хийх боломжтой гэж үзэж байна” хэмээн асуув. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Тав, зургаадугаар сард юу болохыг өнөөдөр хэлэхэд хэцүү. Коронавирусийн эсрэг тэмцэх хуулийн хугацааг долоодугаар сарын 1-н хүртэл сунгасан. Асуудал гарвал хуулийн дагуу зохицуулна. Тантай санал нэг байна.

Цаашид Монгол Улсын сонгууль электрон хэлбэрт шилжих бүрэн боломжтой. Цар тахлын хуулийн дагуу сонгуулийг хэрхэн явуулах зохицуулалтууд бий” гэж хариуллаа.

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул уг төсөл батлагдлаа. 

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

10:29 2021/01/20

УИХ-ын чуулганаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжсэн юм. 