Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн иргэн энэ сарын 16-нд Цэргийн төв эмнэлэгт нас барсан

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл сэтгүүлчийн асуултад хариулав.

-Цэргийн төв эмнэлэгт энэ сарын 16-нд нас барсан иргэн коронавирусийн халдвартай байсан уу?

-Цэргийн төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-нд нэг хүн нас барсан. Гэхдээ энэ хүн коронавирусийн халдвараар бус зүрхний өвчнөөр нас барсан.

Тодруулбал, тухайн иргэн өмнө нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад Цэргийн төв эмнэлэг рүү шилжсэн. Цэргийн төв эмнэлэгт архаг суурь зүрхний өвчин болон коронавирусийн халдвартайгаар эмчлүүлж байгаад эдгэрсэн.

Эдгэрснээс хойш гурван удаагийн давтан шинжилгээгээр халдвар илрээгүй. Харин өөрийн суурь зүрхний өвчний улмаас эндсэн гэдгийг хэлье.

Дэлхий дахинд коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүсээс 60-аас дээш насны болон архаг суурь өвчтэй хүмүүс илүү хүндэрч байна.

- Улаанбаатар хотод ажиллаж байгаа шинжилгээний цэгт халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгаа вэ?

-Нийслэл хотод яг одоогийн байдлаар коронавирус илрүүлэх 12 цэг ажиллаж байна. Энэ цэгт 1,000 гаруй эмч, эмнэлгийн ажилчин ажиллаж байгаа.

Бид 10 сарын хугацаанд шинжилгээ авч буй хүмүүс болон лаборант нарыг цахимаар болон танхимын сургалтад сайтар хамруулсан. Тэд халдвар хамгааллын дэглэмийг сайн сахих арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж байгааг хэлье.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/883799802388071

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.