Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Трампыг дэмжигчид Оросын иргэн болох талаар сонирхож байгааг ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өнгөрсөн Ням гарагт Россия-1 сувгийн “Воскресный Вечер” хөтөлбөрт оролцохдоо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Оросын иргэний харьяаллыг сонирхож эхэлсэн тухай ярьжээ.

Захаровагийн хэлснээр АНУ-ын шинэ засаг захиргааны үед улс төрийн үзэл бодлын улмаас ялгаварлан гадуурхагдахаас айсан Трампын дэмжигчид энэ талаар сонирхох болсон гэнэ.

“Сүүлийн үед АНУ-ын иргэдээс Оросын иргэн хэрхэн болох тухай асуултууд сошиал сүлжээгээр дамжин надад ирэх болсон. Бодит байдалд тавтай морил!” гэж Захарова ярьжээ.

Нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитолын ордонд гарсан үймээн самууны дараа АНУ-д экстремист үзэл санааг сурталчилдаг сошиал хуудас, группүүдийг хааж эхэлсэн. 

Хүчирхийлэлд иргэдийг уриалсан шалтгаанаар ерөнхийлөгч Дональд Трампын хуудсуудыг мөн Фэйсбүүк, Твиттер зэрэг сошиал платформуудаас хаасан юм. 

Капитолын хэрэг явдлын дараа үүнд оролцсон хүмүүсийг эрэн сурвалжлах, хуулийн хариуцлага тооцох ажиллагааг АНУ-ын хууль зүйн яам, Холбооны Мөрдөх Товчоо идэвхтэй явуулж байгаа юм.

 

Эх сурвалж: ТАСС