• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэчлэн батлагдсан 541 нэр бүхий ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН жагсаалт

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар ерөнхий нэршлийн 141, худалдааны нэршлийн 541 нэр төрлийн эмийн үнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос эхлэн 30-70 хувь хөнгөлөхөөр болсон билээ.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичиж,
  • Бүх эмийн сангаар үнийн хөнгөлөлтийг олгохоор болсон юм.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны эхний долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд жор нь цахимаар бичигдсэн хөнгөлөлттэй эмийн 48 хувь нь даралт бууруулах эм байв.

Та бүхэнд “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ”-ний шинэчилсэн жагсаалтыг хүргэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уншигч [66.181.161.51] 2021/1/19
Урсомон урсофальк гэдэг эмүүдийн заавар дээр цөсний үрэвсэлд ууж болно гээд бичсэн байна. Тэгээд худалдаж аваад уухад үнэхээр цөсний өвдөлт намжиж байна гэтэл энэ удаагийн эмний хөнгөлөлтийг хийсэн эргүү толгойт зөвхөн элэгний хүнд өвчтэй хүнд уухаар програмдаа оруулсанаас болж энэ эмнүүд жирийн цөсний өвтэй хүнд бичигдэхгүй 1 ширхгийг нь 2000 төгрөгөөр авч ууж байна. Энэ дампуурлыг арилгаж өрхийн эмчээрээ хөнглөлтөд хамруулж бичүүлж авдаг болгож өгөхийг холбогдох хүмүүст хүсэе. Энэ хэцүү цагт заавал олон эмч дээр очиж бичүүлж эмээ хөнглүүлж ав гэсэн нөхцөл тулгаад байх юм. Мөн моносын урсомон германы урсофальк хоёрын үйлчлэл өөр байна. Монос хүч муутай найрлага нь дутуу урсомон гэдэг эм хийчихээд урсофальк гэдэг эмтэй адилхан үйлчилгээтэй гээд байх юм яан даа.
15 | 0 Хариулах
Зочин [64.119.18.131] 2021/1/19
Жагсаалт нь хаа бгн
5 | 24 Хариулах