Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэр ахуйн болон хувцас, гоо сайхан, тоглоомын худалдааг нээхээр судалж байна"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа ААН-үүдэд тавих шаардлага болон дараагийн ээлжид нээгдэх бүх төрлийн барааны худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмжийн талаар НМХГ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэдээлэл технологийн газраас хамтран мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/412337999972337

Өнөөдөр дараах таван чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нээгдэх юм. Үүнд:

  1. Цахилгаан бараа,
  2. Тавилга
  3. Гар утасны төвлөрсөн худалдаа,
  4. Түргэн үйлчилгээний цэг,
  5. Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна.

"Цаашид үе шаттайгаар салбар нэгжүүдийн үйл ажиллагааг нээнэ. Гэхдээ тухайлсан хугацаа тавигдаагүй.

Дараагийн ээлжид гэсэн нэршилд үлдэж байгаа бүх төрлийн барааны худалдаа нээгдэхээр судлагдаж байгаа. Тухайлбал,

  • Бүх төрлийн хувцас,
  • Гэр ахуйн бараа,
  • Бөс бараа,
  • Гоо сайхны бараа
  • Тоглоомын худалдаа байна"  гэдгийг мэдээллийн үеэр хэллээ.