Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХҮН-ын дарга Т.Доржхандад баяр хүргэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал энэ сарын 14-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Улмаар намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогджээ.

УИХ-д суудалтай тус намын шинэ даргад эрх баригч хүчнийхэн ээлж дараагаар баяр хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн албан ёсны хаягаараа намын шинэхэн дарга Т.Доржхандад баяр хүргэсэн бол УИХ, Засгийн газрын гишүүд ч мэндчилгээ дэвшүүлжээ. 

МЭНДЧИЛГЭЭ ​Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага парламентад суудал бүхий шинэ залуу улс төрийн хүчин болох...

Posted by Khurelsukh Ukhnaa on Friday, January 15, 2021

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ХҮН-ын залуучуудыг сайшаасан байв. 

ХҮН намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржхандад баяр хүргэе. Ажлаа өгсөн Б.Найдалаа ХҮН намыг УИХ-д суудалтай нам болгож чадсан дарга. Б.Найдалаад бас баяр хүргэе. Яах аргагүй мундаг залуучууд.

Posted by Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed on Thursday, January 14, 2021