Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын шав тавих ёслол болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ДГА-ийн ЗДТГ

Дорноговь аймагт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Жилдээ 1.5 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн дэд бүтцийн барилгын шав тавих ёслолын ажиллагаанд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ний захирал Д.АлтанцэцэгБНЭУ-ын “JMC Projects India” компанийн төслийн удирдагч Санжив Кумар болон албаны бусад хүмүүс оролцов.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх ёслолын арга хэмжээнд хүндэтгэл үзүүлж хүрэлцэн ирсэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон албаны бусад хүмүүст талархсанаа илэрхийлье.

Та бидний хамтран бүтээх энэ үйлдвэр Дорноговь аймагт төдийгүй Монгол Улсын хэмжээнд үр ашгаа өгөх томоохон үйлдвэр болно гэдэгт итгэлтэй байна гэж аймгийн Засаг дарга О.Батжаргал нээлтийн үеэр онцлон тэмдэглэв гэж Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.

 

Эх сурвалж:  Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар