Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оноос 2.3 хувиар өсөж, өмнөх сараас 0.6 хувиар буурчээ.
Ийнхүү өмнөх оны мөн үеэс өсөхөд:
Гэсэн хэдий ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 13.8 хувь), тээврийн бүлгийн үнэ 5.2 хувиар буурсан байна.
Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.
Инфляц 2020 оны 12 дугаар сард 2.3 хувь гарсны 39.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан аж.
Ингэхдээ импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 4.5 пунктээр өсжээ.
Хэрэглээний үнийн индексийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзэхэд тус сард төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 3.7 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ зүүн бүсэд 2.1 хувиар өссөн нь хамгийн их өсөлт байсан аж.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо