Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн оны эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 24.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 3.3 их наядаар өсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны арванхоёрдугаар сарын эцэст 24.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 3.3 их наяд төгрөгөөр буюу 16%-аар өсжээ. Ийнхүү өсөхөд 

  • Валютын хадгаламж 1.2 (33.2%) их наяд төгрөгөөр,
  • Төгрөгийн хадгаламж 2.2 (20.1%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. 

Харин бага мөнгө (M1) 2020 оны арванхоёрдугаар сарын эцэст 4.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 278.1 (7.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 288.9 (7.4%) тэрбум төгрөгөөр өсжээ. 

Бага мөнгө (M1)-ний 3.4 (82%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 0.7 (18%) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.

Бараг мөнгө 2020 оны 12 дугаар сарын эцэст 20 их наяд төгрөг болж, өмнөх сараас 624.2 (3.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 3.1 (18%) их наяд төгрөгөөр өсжээ. 

Бараг мөнгөний 13.4 (66.8%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.6 (23.2%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.0 (9.9%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.

Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2020 оны арванхоёрдугаар сарын эцэст 991.5 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 

  • Өмнөх сараас 43.8 (4.6%) тэрбум төгрөгөөр,
  • Өмнөх оноос 94.1 (10.5%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. 

Мөн валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 125.9 (2.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оноос 1.2 (33.2%) их наяд төгрөгөөр өссөн байна. 

Бага мөнгө /М1/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлно. 

Бараг мөнгө: Төгрөгийн болон гадаад валютын хадгаламж, валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно.

ВИДЕО: 

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/407113530349989

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо