Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оноос эмнэлгүүд сайн ажиллавал санхүүжилтээ сайн авдаг байх систем рүү шилжинэ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн онд Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэлд чиглэсэн ямар ажлууд хийгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/773335096613833

Эрүүл мэндийн салбар зөв тогтолцоонд шилжих гурван том агуулгын нэг нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөх явдал. 

Уг танилцуулгад гарч буй онцлох өөрчлөлтүүдээс дурдвал:

  • ​2020 оын наймдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад оруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн батлав.
  • 2021 оноос эхлэн төр, хувийн гэж ялгалгүй улсын хэмжээнд эмнэлгийн ямар тусламж, үйлчилгээг илүү өргөтгөх шаардлагатай байна түүнд чиглэсэн санхүүжилтийг олгох, ард иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээнд хэрэгцээт санхүүжилт нь очдог болох юм. Эмнэлгүүд сайн ажиллавал санхүүжилтээ сайн авдаг байх систем рүү шилжиж байна. Ингэснээр эмнэлгүүд жинхэнэ утгаараа хөгжих нөхцөл бүрдэнэ.
  • Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгож, үнийн хөөсрөлгүй, чанартай, баталгаатай эмийг иргэд авах боломжтой болсон. Хөнгөлөлттэй эмийг бүх шатны эмч нар бичиж, хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлж, хөнгөлөлтийн хувийг нэмэгдүүлж, иргэдийн эмийн хэрэглээнд цахим архив үүсэн, хяналт тавих, зөв оношийн дагуу зөв эмээ хэрэглэж буй эсэх дээр хяналт тавих мэргэжлийн хяналт тавих зэрэг олон талын ил тод нээлттэй системийг өндөр хөгжилтэй орнуудын нэгэн адил бүрдүүлж өгсөн.
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагтай болох зохицуулалт бөгөөд нэгдүгээр сарын 1нээс байгуулагдсан.
  • Эмнэлэг бие даах нь чухал асуудал. Тэр утгаар лавлагаа шатлалын гурван эмнэлэг болох Арьс Өвчин судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг хагас бие даасан байдалд шилжиж үр дүнгээ өгсөөр байна. Иймд 2021 онд бүх бүх шатлалын эмнэлгийг хамруулсан 10 эмнэлэгт туршилт хийж, 2022 оноос бүгдийг нь хамруулахаар төлөвлөж байна.
  • “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг дүүрэг, аймаг, орон нутаг, төрөлжсөн эмнэлэг болгонд байгуулж ЭМЯ-аас бодлого хэрэгжин, бодит ажил болоод байна.
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэв. Тухайлбал, төрийн эмчийн эмнэлгүүдээс анх удаа улсын нэгдүгээр төв эмнэлэг хөлийн хөх судсыг радио долгоиноор түлэх орчин үеийн RFA эмчилгээг нэвтрүүлж эхэлжээ.
  • Эрүүл мэндийн сайдын санаачилгаар иргэдийн эмнэлэгт үзүүлэх үзлэгийн цаг авахад үүсдэг хүлээгдэл чирэгдлийг багасгах, эмнэлгийн ачааллыг зохицуулах зэрэг зорилгоор цаг захиалгын нэгдсэн төв болох 1800-0119 цахим дуудлагын нэгдсэн төвийг 2020 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулсан гэх мэт.