Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн тухай хуулийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүллээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:49 2021/01/14

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/449813713095687

Үргэлжлүүлэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2020 оны наймдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

14:43 2021/01/14

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Нийслэлийн дүүргийн шүүхүүдийн ачааллыг зохицуулж өгөх нь чухал. Шүүгчдийн орон тоог нэмэх асуудал дээр онцгой анхаарах ёстой. 13 шүүгчийн асуудлыг ч гэсэн ШЕЗ хамт шийдэх хэрэгтэй.  Ингэж гарц гаргаж өгөхгүй бол болохгүй.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: ШЕЗ-өөс гаргасан судалгаагаар иргэний хэрэг, дээд шүүх дээр ачаалал өндөртэй гэсэн байдаг. Дээд шүүхийн ачааллыг шүүхийн тухай хуулиар бууруулна. Шүүх байгуулах тухай хуулийг энэ хавар батална. Дагнасан болон тойргийн шүүхийн асуудал тухайн үед яригдана.

Шүүхийн эдийн засгийн баталгааг төр хангана гэсэн үүрэг байдаг. Сүүлийн 10 орчим жил шүүхийн төсөв нэмэгдээгүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй гэсэн зүйл яригддаг. Шүүгч нарын цалин ерөөсөө нэмэгдэхгүй байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл шүүгч нар одоо авч байгаа цалингаа авна.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:  Шүүгч нар доод тал нь хоёр сая, дээд тал нь дөрвөн сая төгрөг авдаг хэм хэмжээ байгаа юм байна.  Энэ хүмүүс ахуйн асуудлаа шийдэхгүйгээр, авдаг хэд нь ахуйдаа хүрэхгүй бол хэнээс бид шударга ёс нэхэх вэ? Бүх шатны ажилтан алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь чухал. 600 мянган төгрөгийн  цалинтай төрийн алба хаагчаас ажлын хариуцлага зэрэг асуудлыг нэхэхэд хэцүү.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хууль гаргах бол нэг хэрэг. Үүнийг хүн хэрэгжүүлнэ.  Шүүгч нарын нийгмийн баталгааг зөвхөн цалинтай холбож биш системийн хэмжээнд харж байгаад баяртай байна.

Дөнгөж сая чухал ач холбогдолтой тогтоол гаргалаа. Шүүхийн үйлчилгээний байруудыг таван жилийн дотор засан тохижуулж, шийдвэрлэх чиглэлээр Засгийн газарт үүрэг өгч байна.

Гар дээрээ 700 мянган төгрөг авч байгаа шүүгчийн туслах, нарийн бичгийн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлийг сая өгч байна. Шүүгч нарын эдийн засаг, нийгмийн бие даасан байдалд бодит дэмжлэг боллоо гэж бодож байна. Сахилгын хороо болон иргэд шүүгч нараас хариуцлагыг нэхнэ.

Шүүгчид нэмэгдэл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн  олонх дэмжиж, батлав.

13:14 2021/01/14

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Шүүхийн тухай хууль батлагдсантай холбоотой хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хуулийг хэлэлцэж байна. 