Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Анандбазар: Улс төрчдийн шүүхийн асуудал маш хурдан шийдэгддэг ч ААН-үүдийнх шийдэгдэхгүй дөрөв, таван жил болдог

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:44 2021/01/14

Зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж дууссанаар Шүүхийн тухай хуулийг эцэслэх батлахад бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

11:51 2021/01/14

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/2-n_bBYg-v/

Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Улс төрчдийн шүүхийн асуудал маш хурдан шийдэгддэг.  ААН-үүдийн шүүхийн асуудал шийдэгдэхгүй дөрөв, таван жил болдог. Богино хугацаанд шүүхийн шийдвэрийг гаргана гэдэг нь чухал. Цахим шүүхийг бий болгомоор байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Заавал шүүхэд хандахгүйгээр нэгэнтэйгээ эвлэрээд хэрэг маргаанаа шийддэг тогтолцоог оруулж ирнэ. Мөн хэрэглэгчийн гэрээний хууль гэдэг заалтыг оруулж ирэхээр ажиллаж байна.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрт маргааныг шийддэг болгохоор ажиллаж байна. Одоогоор бол бүх маргаан шүүхэд очиж шийдэгддэг тогтолцоо явж байгаа.

Нэг жишээ хэлье. Баян-Өлгий аймгийн хоёр иргэн гурван ширхэг хоосон варений шилний талаар маргаад гурван шатны шүүхээр шийдэгдсэн явдал гарч байсан. Иймэрхүү төрлийн жижиг хэрэг маргаанууд шүүхэд улам ачаалал нэмж байгаа юм. Тойргийн зарчмаар шүүх байгуулахаар мөн төлөвлөн ажиллаж байна. 

11:37 2021/01/14

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: МАН-ын олонхийн санаатайгаар Үндсэн хуульд оруулсан хуулийн буянаар хараат бус шүүх засаглал, хууль тогтоох засаглалын дор орсон гэж үзэж болох уу?

УИХ-аас сахилгын хорооны гишүүдийг сонгож байгаа нь шүүх засаглалыг хараат болгож хэрэг биш үү? Оюутолгойн буруу шийдвэр гарсан асуудлыг засахаар дарга нар ажиллаж байна. Нар дөнгөж гарч байсныг буцаан болиулах гэж байна.

Шүүх засаглалыг улс төрийн нөлөөлөлгүй болгоно гэж байнга ярьдаг. УИХ улс төрийн байгууллага. Энэ байгууллага томоохон лобби бүлгүүдийн нөлөөлөлд үргэлж шаналж байгаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдоогүй бол хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэхгүй гэсэн хуулийн заалт бий. Гэвч манайхан гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн гэдэг.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. УИХ төрийн эрх барих бөгөөд хууль тогтоох дээд байгууллага. Тийм болохоор бид бага ард түмэн. Тиймээс энд олонх, цөөнх гэхгүйгээр бүгд хэлэлцэж байгаад шийдвэр гаргадаг. Энэ үүднээс харьцангуй хэн нэгнээс хараат бус. Ингээд шүүхийн тухай хуулийг өөрчлөхөөр хэлэлцэж байна.

ШЕЗ-ийн тав нь шүүгч, тав нь шүүгч бус гишүүд байна. Шүүгч бус гишүүдийг УИХ нээлттэй томилгооны сонсгол хийж, сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулах комиссод бүх талын төлөөллүүд байна. Олонх болон цөөнх, өмгөөлөгч, хуульчдын холбооны төлөөлөл гээд 11 хараат бус хөндлөнгийн хүмүүс сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шүүгчийг томилдог байсан нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа учраас шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.

10:58 2021/01/14

УИХ-ын гишүүн П.Анужин: Одоо хэлэлцэж байгаа хуулиас шүүхийн тогтолцоонд ахиц гарах юм байна гэж харж байна. Гэхдээ шүүхэд систем гэхээсээ илүү хүний асуудал бий. Амьдрал дээр иргэд маргаанаа шийдүүлж чадахгүй маш их хугацаа алдаж байна. Статистикаас харахад УДШ-ийн Иргэний хэргийн танхим бусад танхимаасаа гурав дахин ачаалалтай ажиллдаг юм байна. Иргэний танхимаас маргаанаа шийдүүлж чадахгүй 1.5 жил хүлээж байгаа гомдол их байна. Энэ асуудал сайжрах уу, энэ тухай хуульд тусгасан уу. 

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Хууль батлагдвал ачаалалтай холбоотой асуудал боломжийн хэмжээнд шийдэгдэнэ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хууль гарах нэг хэрэг. Шүүгч гэдэг чинь ярьдаг хууль. Хэчнээ сайн хууль байгаад энэ хөгжил дэвшлийнхээ мөн чанарыг ойлгохгүй, өөрийнхөө явцуу сонирхолд хөтлөгдсөн, өөрийгөө хөгжүүлдэггүй шүүгч энэ хуульд ихээхэн саад болно. Энэ хуулийн сайн үр дүнгүүд 5-10 жилийн дараа бодиоор мэдрэгдэж эхэлнэ. Яагаад гэвэл энэ хуулийн дагуу байгуулагдах хараат бус ШЕЗ, хараат бус Шүүгчийн сахилгын хорооны дагуу шүүгчийн сахилга хариуцлага чамбайрах ёстой. Чадваргүй, цус ойртсон хүмүүс шүүгч болъё гэдэг бодлоосоо татгалзаж эхэлнэ. 

УДШ-ийн шүүгч УИХ-д орж ирж бүх асуудлаа шүүлгэнэ. Өнгөрсөн амьдралаа шүүлгэнэ. Хар бараан түүхтэй бол өөрөө татгалздаг болно. 

УИХ-ын гишүүн П.Анужин: Би ачаалал тал дээр илүү тодорхой хариулт авахыг хүссэн юм. Бид тогтолцооны хувьд сайжруулах тухай яриад байгаа байгаа болохоос биш иргэдийн хүлээж буй ачаалал нь ямар болох вэ гэдгийг орхигдуулаад байна. Гэр бүл салах өргөдөл өгчихөөд дээд шүүхийн шийдвэрийг хүлээн 1.5 жил орон байргүй хохироод байж байгаа эмэгтэйчүүд олон байна. Энэ хууль хөрсөн дээрээ, иргэдэд яаж үйлчлэх юм бэ. 

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Шүүгчид ногдож байгаа хэргийн тухайд шүүгч нарыг танхим хооронд сэлгэж болно. 

09:49 2021/01/14

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг эцэслэн батална. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Шүүхийн тухай хууль 2020 оны дөрөвдүгээр сард өргөн баригдаад хоёр парламент, хоёр чуулган дамжин хэлэлцэгдэж байна. 

Сүүлийн үед олон нийтийн дунд УИХ дахь олонх Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булааж байна гэдэг ташаа мэдээлэл яригдаж боллоо. Бид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүхтэй холбоотой асуудлыг тусгасан. Энэ дагуу шүүхийг хараат бус, шударга ажиллуулах асуудлыг энэ хууль тусгасан. 

Нэг асуух зүйл байна. Өмнө нь 17 шүүгчийн чөлөөлөөд буцаагаад томилоогүй. Энэ асуудлыг зохицуулах заалт Шүүхийн тухай хуульд оруулсан уу. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 2013 онд Шүүхийн багц хууль батлагдсантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын бүх шүүгчийн чөлөөлөөд, буцаан томилсон. Гэвч 17 шүүгчийн буцаан томилоогүй орхисон. Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журамд энэ асуудлыг оруулж, ШЕЗ Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх зохицуулалт оруулах горимын саналыг миний бие гаргасан ч дэмжигдээгүй. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 2013 онд 17 шүүгч хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөөгүй. Ерөнхийлөгчийн зарлигт хууль зүйн үндэслэл байгаагүй учраас Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн миний бие Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэвч Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн гэж үзээгүй. Үндсэн хуулийн хүрээнд шийдэх ёстой. 

Хууль гаргаж шүүгч нарыг томилж болохгүй. Шүүгчийг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. УИХ 2013 оны Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгож тэдгээр шүүгчдийн буцаан томилж болох хууль зүйн гарц байгаа гэж харж байна. 