Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-өөс 20 хүн эмчлэгдэж, дараагийн шатны ажиглалтад шилжив

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 1,469 тохиолдлоос 549 хүн эмчилгээнд байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Тэрбээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-өөс 20 хүн эмчлэгдэж, дараагийн шатны ажиглалт буюу Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжлээ.

Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 1,469 тохиолдлоос 549 хүн эмчилгээнд байна. Үүнээс,

 ХӨСҮТ-д 250 хүн байгаагаас,

  • 20-оос доош насны 47 хүн
  • 21-30 насны 65 хүн,
  • 31-50 настай 81 хүн
  • 51-60 настай 35 хүн
  • 61-ээс дээш насны 22 хүн байна. Мөн ХӨСҮТ-д 101 настай хүн ч эмчлэгдэж байна.

Цэргийн төв эмнэлэгт 175 хүн байгаагаас,

  • 20-оос доош насны 22 хүн
  • 21-30 насны 34 хүн,
  • 31-50 настай 53 хүн
  • 51-60 настай 34 хүн
  • 61-ээс дээш 32 хүн байна. Тус эмнэлэгт хамгийн өндөр настай хүн нь 86 настай иргэн байна.

Яармагийн 300 ортой эмнэлэгт 124 хүн эмчилгээ тандалтад байна.

Нийт эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-449
  • Хүндэвтэр-87
  • Хүнд-12
  • Маш хүнд-1 хүн байгаа юм" гэсэн мэдээлэл өглөө.

ВИДЕО:  (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/430491254659214

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.