Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Жаргалсайхан: Өрөөний температур 21 градусаас, харьцангуй чийглэг 40%-аас бага болоход вирус илүү удаан амьдарч байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш Г.Жаргалсайхан ажлын байранд коронавирусийн халдвар тарахад нөлөөлдөг хүчин зүйлс, тэр дундаа агааржуулалтын чанар халдвар тархахад хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Таван хүчин зүйл ажлын байранд халдвар тархахад нөлөөлж байна.

Хүснэгтээр үзүүлбэл,

 
ЭМЯ

Хүний амьсгалаар 1 секундэд 1-50 ширхэг вирус агуулсан байх боломжтой тоосонцор ялгарч байдаг. Хоёр ажилтан нэг өрөөнд ажиллаж байна гэж үзвэл 5, 6 хүчин зүйлийн тусламжтайгаар тухайн ажлын байран дээрх агааржуулалтыг тохируулах боломжтой. Ажлын байранд агааржуулалтын хоёр систем байгаа. Нэг нь механик буюу цонх, хаалгаар агааржуулалт хийх бол хоёрдугаарх нь зохиомол буюу агааржуулалтын шугамаар тасалгаанд агааржуулалт хийх систем юм. Зарим байгууллагын агааржуулах хоолой дотоод орчны температурыг барих зорилгоор тодорхой хэмжээний агаарыг эргэлдүүлэх бүтэцтэй.

 
ЭМЯ

Тухайн тасалгаанд шинж тэмдэггүйгээр өвчилсөн хүн амны хаалттай байсан ч вирус агуулсан тоосонцор агаарт гарч байдаг. Тиймээс хэт ягаан туяагаар агаарыг цэвэршүүлж болно. Гэхдээ туяа ажилтантай ойр байвал арьсыг цочроох эрсдэлтэй.

Албан тасалгаанд агаар цэвэршүүлэгчийг ашиглаж болно. Ингэхдээ хүний амьсгалаас доор байрлуулах, сүүлийн зургаан сард шүүлтүүрийг нь сольсон байх шаардлагатайг анхаараарай.

Агааржуулалтын хоолойныхоо гарах агаарын урсгалыг нээж, амьсгалсан агаараараа дахин амьсгалахгүй байх, гаднаас агаар шууд орж ирэх байдлаар тохируулаарай.

 
ЭМЯ
Судалгаанаас харвал өрөөний температур целсийн 21 градусаас бага, харьцангуй чийглэг 40 хувиас доош болоход вирус илүү удаан амьдарч байна.

Бид өрөөний температур, чийглэгийг хэмжих боломжтой. Тэгэхээр дээрх хэмжээнд хүргэлгүй агаарын чанараа хянаж болно. 

Хүн нэг минутад дунджаар 14 удаа амьсгалдаг. Амьсгалаараа дамжуулан хэр хэмжээний агаарыг гаргаж байдагт хийсэн тооцоог харвал,

 
ЭМЯ

Халдвартай хүн амны хаалт зүүсэн ч гэсэн вирус агуулсан тоосонцрыг тухайн орчиндоо гаргана. Тодруулбал N95 амны хаалт зүүж байсан бол нийт амьсгалаар гарах вирус агуулсан тоосонцрын 5 хувь нь тухайн орчинд гарна гэсэн үг.

Хүн бүр өрөө тасалгаа, ажлын байрныхаа агааржуулалтыг үнэлэх боломжтой. Дараах хүснэгтээс ажлын байраа сонгоод, эзэлхүүнийг нь тооцоолж, өрөөний эзэлхүүнийг агаар сэлгэцлийн нэгжээр үржүүлээд, гарсан хариугаа 60-д хуваан нэг цагт хэдий хэмжээний агаарыг сэлгэх ёстойгоо тодорхойлоорой. 

 
ЭМЯ

ВИДЕО ҮЗЭХ: /2021.01.12 16:00 цаг/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/845849602627544