Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Халдвар авсан иргэдийн тэжээвэр муур, нохойд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хүннү молл орчим барлах Абсолют худалдааны төвийн хамгаалагчаас халдвар илэрсэн гэж мэдээлэл байна. Энэ үнэн үү?

- Хүннү моллын орчимд хамгаалагчаас халдвар гараагүй. Тийм тохиолдол бүртгэгдээгүй.

-Гэрийн тэжээвэр амьтдад коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа юу. Халдвар авсан иргэдийн дунд гэртээ амьтан тэжээдэг тохиолдол бий юу?

- Халдвар авсан нь батлагдсан 2, 3 тохиолдол нь гэртээ муур, нохой тэжээдэг байсан. Тухайн иргэдийг тусгаарлах болоход тэжээвэр амьтдаа дагуулж явна гэсэн асуудал гарсан.

Ингээд бид Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хоёр муур, нэг нохойг шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Гэртээ амьтан тэжээдэг бол хавьтлууд гэж үзээд боломжийн хэрээр Мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторид шинжилгээг тэр дор нь хийж хариуг бидэнд өгч байгаа. Харин халдвартай хүнтэй хавьтал болоогүй муур, нохойд коронавирус илрүүлэх шинжилгээ хийгээгүй.

Мал эмнэлгийн газар хэрхэн тандалт шинжилгээ хийж байгаа талаараа тайлбарлах байх.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/750047835607881

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.