Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 947, хоёр дахь хавьтлын 2,144 хүн хяналт, ажиглалтад байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өндөр хүч гаргаж ажилласны үндсэн дээр БЗД-ийн цөм голомтыг хяналтдаа авлаа хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тэрбээр "Өчигдөр бид шинээр ойрын хавьтал 35 хүнийг нэмж бүртгэж, 182 хүнийг тусгаарлалтаас гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 947 ойрын хавьтал тусгаарлах байранд байгаа бол хоёр дахь хавьтлын 2,144 хүн гэрийн ажиглалтад байна.

Бид БЗД-ийн маш том голомтод өндөр хүч гаргаж ажилласны үндсэн дээр цөм голомтыг нь хяналтдаа авлаа. Энэ голомт цар тахлын вирус ингэж өргөн хүрээтэй тархдаг тул хүн бүр өөрийгөө хамгаалах ёстой гэдгийг иргэдэд ойлгуулсан байх.

Иймд иргэд цаашид бидний зөвлөмжийг авч хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна” гэв.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/750047835607881

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.