Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд таксигаар үйлчлүүлэхдээ QR кодоо заавал уншуулах журам Бээжин хотод хэрэгжиж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Такси дуудлагын Uber, Didi Chuxing зэрэг үйлчилгээнүүдийг хэрэглэхдээ иргэд эрүүл мэндийн QR кодоо заавал уншуулах журам Бээжин хотод өнөөдрөөс хэрэгжиж эхэлжээ.

Хятадын нийслэлийн хөрш Хэбэй мужид коронавирусийн халдварын шинэ голомт илэрсэнтэй холбоотой ийм арга хэмжээ авахаар болсон байна.

Хэрвээ үйлчлүүлэгч QR кодоо уншуулахаас татгалзвал таксины жолооч машиндаа суулгахгүй байх эрхтэй болжээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Бээжин болон Хятадын бусад 100 гаруй хотод өнгө өнгөөр ялгаатай QR кодыг иргэдэд тарааж, коронавирусийн тархалтыг хянах болсон юм.

Гар утасны аппликэйшны тусламжтай иргэд хувийн QR кодоо үүсгэдэг. Хэрвээ уг код нь ногоон өнгөтэй бол хот дотор чөлөөтэй зорчих эрхтэй, шар бол өөрийгөө тусгаарлах ёстой хүн, улаан бол хатуу хөл хорионд байх ёстой хүн гэсэн утгатай юм байна.

Энэхүү систем одоо Бээжингийн ресторанууд, худалдааны төвүүдэд нэвтэрч, онгоцны болон галт тэрэгний тасалбар авахад бас ашиглагддаг болжээ.

Зөвхөн Бээжин хотод 29 сая гаруй хүн хувийн QR кодоо аваад байгааг өнгөрсөн оны зургаадугаар сард хотын эрх баригчид мэдээлж байв.

Ням гарагт Хятад даяар коронавирусийн халдварын 69 шинэ тохиолдол бүртгэгдсэний 46 нь Хэбэй мужийн шинэ голомтод бүртгэгджээ.

 

Эх сурвалж: Russia Today