Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорын асуудлаар өнөөдөр МҮОНТ-ээр мэдээлэл өгнө

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МҮОНРТ-ээр оффшорын талаар мэдээлэл өгч ярилцахаар болжээ. 

Тэрбээр оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд НЭГ сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн бариад буй нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.

Харин оффшор бүсээс төрийн санд ямар ч мөнгө орж ирээгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдээд байгаа. "Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хувь хүний хөрөнгийг улс хураан авахыг зөвхөн шүүх шийднэ. Монгол хуульгүй, дүрэмгүй улс уу? диктатор гараад ирчихсэн юм уу?" хэмээн байр сууриа илэрхийлсэн. 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга энэ мэт асуултад хариулт өгч, өнөөдөр 19:35 цагт ярилцлага хийхээр болжээ.