ХӨСҮТ-ийн эмч, ажилтны дундах эмнэлгээс шалтгаалах халдварын өртөлтийг бууруулах, тандалт судалгааны менежмент, лабораториудын уялдаа, мэдээллийн урсгалыг тодорхой болгох, эмнэлгийн орчин, түүний аюулгүй байдлыг бүрдүүлэх зэрэг үндэсний төвийн чиг үүрэг бүхий үйл ажиллагааг эрс сайжруулах шаардлага үүсээд буй.
Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомж, Коронавирүст халдварын үеийн тусламж үйлчилгээний эрсдэлийн үнэлгээний санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд тушаал гарган ХӨСҮТ-д Менежментийг баг томилон бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 5-наас ажиллажэхлээд байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан менежментийг баг нь гурван үндсэн чиглэлийг анхааран шуурхай, үр дүнтэй ажиллахыг анхааруулжээ. Үүнд:
Менежментийн баг нь Эрүүл мэндийн сайд, удирдлагын багийг 7 хоног бүр мэдээллээр ханган тулгамдсан асуудал, түүний шийдлийн талаарх саналыг хэлэлцүүлэн удирдамжид тусгагдсан чиг үүргийн дагуу шийдвэр гаргуулах, хөрөнгө оруулалт хийх, санүүжилтийг шийдвэрлүүлэн газар дээр нь хэрэгжүүлэн ажиллах юм байна.
Менежментийн багийг ЭМЯ-ны лавлагаа шатлалын хэлтсийн ахлах шинжээч А.Өнөржаргал ахлан, хүний нөөц, мэдээлэл технологи, хяналт шинжилгээ үнэлгээ, эрсдэлийн менежмент ба эмнэлгийн эпидемиологи, лабораторийн чанарын хяналтын мэргэжлийн чиглэлийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээний үр дүнд ХӨСҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилт, байгууллагын менежмент сайжирч, үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын сэтгэл ханамж дээшлэн, ажлын орчин, халдвар хамгааллын нөхцөл, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой эрсдэл буурна хэмээн үзэж байгаа аж.