Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

СХД өдөрт 17.1 тонн тусгай зориулалтын бодис, 20.9 тонн давс цацаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байна

ikon.mn
2021 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өчигдөр дүүргийн есдүгээр сургууль дээрх шинжилгээний цэг дээр чоиж, иргэд сайн дураараа коронавирусийн тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж буй нөхцөл байдлыг шалгалаа.

Мөн халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам  талбайд  тусгай зориулалтын бодис,  давс, дайрга цацах  ажлын явцыг шалгаж, “Эмээлт” дэх шалган нэвтрүүлэх товчоон дээр үүрэг  гүйцэтгэж буй алба хаагчдын байр суурийг сонсов.  

Энэ үеэр, Цаг агаар эрс хүйтэрсний улмаас өглөө оройдоо цас орж, нийтийн эзэмшлийн автозамуудад халтиргаа гулгаа үүсэж байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд  Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу зэрэг дөрвөн бүсийн нийтийн эзэмшлийн 51 байршлын 1,102,097 метр.квадрат зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг зам цэвэрлэгээний дөрвөн байгууллага хариуцаж буй.

Иймд нийтийн эзэмшлийн автозамуудын халтиргаа гулгааг арилгах зорилгоор өглөө, оройдоо тусгай зориулалтын тоног төхөөрөмжид дөрвөн автомашинаар өдөртөө 17.1 тонн тусгай зориулалтын бодис, 20.9 тонн давсыг цацаж, автомашинуудын зорчих хэсгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа аж.

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэг 122 тн тусгай зориулалтын бодис, 405.8 тн давс, 50 тн дайрга нөөцөлсөн. 

2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар зам цэвэрлэгээний дөрвөн байгууллагад 79 тн тусгай зориулалтын бодис, 258 тн давс, 82 тн дайрганы нөөцийн үлдэгдэлтэй, 450 ширхэг цас цохигч,  200 ширхэг цас хусуур, 890 ширхэг хүрзний багаж хэрэгслүүд байгаа юм.  

2020 онд улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр гэр хороололд 27 чиглэлд 144,035 м2 зам талбай шинээр тавигдсан учраас өмнөх жилүүдээс илүү их давс бодисны нөөцийн зардлууд нэмэгдэж байгааг хэллээ.  

 

 Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс