2021/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.32₮
B30
УЛААНБААТАР
-3°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-13°
11:00
S31
-9°
12:00
S31
-9°
13:00
S31
-10°
14:00
S31
-10°
15:00
S31
-10°
16:00
S31
-11°
17:00
S31
-11°
18:00
S31
-11°
19:00
S31
-11°
20:00
S31
-11°
21:00
S31
-12°
22:00
S31
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амартүвшин: Бидний өргөн барьсан тогтоолын төсөл бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах зорилготой

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын гишүүд Бизнесийн зээлийн хүүг 50 хувь хүртэл бууруулах тогтоолын төсөл боловсруулан, өнөөдөр өргөн барьжээ. Уг тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс тодрууллаа. 

-Бизнесийн зээлийн хүүг 50 хүртэл хувиар бууруулах тогтоолын төслийг сая өргөн барилаа. Ямар тооцоо судалгаан дээр үндэслэж зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзсэн бэ? 

-Монголбанкны III улирлын мэдээллээр банкуудын нийт зээлийн багц 17 их наяд байгаа. Түүний 50 орчим хувь буюу 8.5 их наяд нь аж ахуйн нэгжүүдийн зээл. Дундаж зээлийн хүү 16.4 хувьтай байгаа. ААН-ийн зээлийн хүүгийн төлбөр 1.4 их наяд болоод байна. 

Бидний өргөн барьсан тогтоолын төсөлд хагас жилийн зээлийн хүүгийн төлбөрийг 50 хувиар бууруулъя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зургаан сарын зээлийн хүүгийн төлбөр нь 700 тэрбум болно. Үүний 50 хувь буюу 350 орчим тэрбум төгрөгийг төрөөс дэмжлэг, татаас хэлбэрээр ААН-үүдийг энэ хэцүү үед зээлийн хүүгийн дарамтаас нь чөлөөлөхийг зорьсон агуулгатай тогтоолын төсөл юм. 

-Зээлийн хүүгийн төлбөрийг яаж санхүүжүүлэх вэ? 

-Нарийн тооцоолбол 350-370 орчим тэрбум төгрөг болно. Тийм хэмжээний төгрөгийн бондыг Сангийн яам гаргаад, түүнийг нь Монголбанк худалдаж авахад бэлэн байна гэсэн. 

-Монголбанканд нөөц, боломж байгаа гэсэн үг үү?

-Монголбанканд боломж байгаа. Монголбанк жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд 320 тэрбум орчим төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүлнэ. 

Гол нь зээл авах компаниудын эрэмбэ дарааллыг тогтоож, арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлт үзүүлье гэж байгаа юм. 

Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидтэй уулзаж байхад хамгийн гол нь зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр байна гэдэг. Хөл хорио тогтоосон энэ үед ААН-үүдийн орлого нэлээд буурсан. Тиймээс яг энэ үед зээлийн хүүг бууруулах нь маш том дэмжлэг болох юм. 

Энэ бол боломжгүй зүйл биш. Сангийн яам бонд гаргаад, түүнийг нь Монголбанк худалдаж авч мөнгөжүүлснээр тэр эх үүсвэрээр нь зээлийн хүүг 50 хувь бууруулах боломжтой юм.  

-Зээлийн хүүг буурууллаа гэж бодоход арилжааны банкуудад ямар нэгэн эрсдэл ирэх үү?

-Банкуудад харин ч том дэмжлэг болно гэж үзэж байгаа. Яагаад гэвэл арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдтэй хийсэн зээлийн гэрээнийхээ дагуу зээлийн хүүгээ авах эрхтэй. Тэр төлбөрийн 50 хувийг ААН өөрөө төлөөд, үлдсэнийг нь бидний санал болгоод байгаа хэлбэрээр төлөх юм. 

Арилжааны банкууд авах ёстой зээлийн хүүгээ авдгаараа авна. ААН-үүд дээр дарамт нь 50 хувиар буурч ирнэ. 

-Бизнесийн зээлийн хүүг бууруулах нь хэдэн аж ахуйн нэгжид дэмжлэг болно гэж үзэж байгаа вэ. Мөн ямар шалгуур, дарааллаар олгох вэ. Үүнийг тогтоолын төсөлд тусгасан уу? 

-Нийт 60 мянга орчим аж ахуйн нэгж хамрагдах боломжтой гэж тооцсон. Харин ямар эрэмбэ, дарааллаар зээлийн хүүг бууруулах асуудлыг ерөнхий агуулгаар нь тусгасан байгаа. Цаашид богино хугацаанд шийднэ. 

x