Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хатуу хөл хорионы дэглэмийг хагас сараар сунгах тухай яригдаж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Улаанбаатар хотод тогтоогоод буй Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргасан билээ. Түүнээс хойш хөл хорионы дэглэмийг шат дараатай бууруулж, үйлдвэр, үйлчилгээний газруудын хэвийн үйл ажиллагааг хангана гэдгийг УОК-оос мэдээлж байсан. 

Гэвч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, иргэдийн дундаас эх үүсвэр нь тодорхойгүй халдварууд нэмэгдсээр байгаа тул хөл хорионы дэглэмийг сунгах тухай асуудлыг холбогдох байгууллагууд ярилцаж эхэлжээ. 

Тодруулбал, хөл хорионы дэглэмийг хагас сар орчим хугацаагаар сунгах, ингэхдээ дүрэм журмыг илүү чангатгах, хязгаарлалтад ороогүй 15 байгууллагын тоог багасгах зэрэг саналуудыг мэргэжлийн байгууллага, судлаачдаас УОК-т гаргасан байна.

Харин Улаанбаатар хотод тэг зогсолт хийхгүй, ингэх боломжгүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан билээ. 

Эдгээр саналыг энэ долоо хоногийн төгсгөлд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийднэ.