Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Батлагдаагүй замаар хязгаарлалтын дэглэм зөрчиж хот хооронд зорчвол хүнийг 500,000₮ торгоно эсхүл 7-30 хоног баривчилна"

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл Улаанбаатарт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн болон, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээврийн машиныг хотоос гаргаж байгаа. Нийслэл рүү орох хөдөлгөөний тухайд хүнс, шатахуун тээврийн хэрэгсэл болон зайлшгүй эмнэлгийн бичигтэй иргэд PCR эсвэл түргэвчилсэн оношилгооны бичгээ үзүүлэн асуумж бөглөөд нэвтэрч байгаа юм.

Харин батлагдаагүй замаар хязгаарлалтын дэглэм зөрчиж хот хооронд зорчвол хүлээлгэх хариуцлага нь хүнийг 500,000₮ торгоно эсхүл 7-30 хоног баривчилна. Иймд эрсдэлтэй үйлдэл гаргахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн  5.13.2 дахь заалтыг үндэслэн дээрх хариуцлагыг хүлээлгэх юм байна.

Бүх нийтийн бэлэн байдал 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.