Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн аж ахуйн нэгжүүд нийгмийн манлайлал үзүүлж ГССҮТ-д ариутгалын хаалга бэлэглэжээ

A.Жаргал
2021 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу 2021 оны 1-р сарын 5-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв-д вирусын халдвар тархсан байх магадлалтай хэмээн нийт ажилчдаас коронавирусын шинжилгээ авч буй тухай мэдээлэл олныг сандаргаад авсан ч ямар нэгэн вирусын халдвар илрээгүй тухай баярт мэдээтэйгээр өглөөг угтлаа. Гэнэтийн осол аваар, яаралтай тусламжийн үед ард иргэдийн хамгийн түрүүнд ханддаг газар болох гэмтлийн эмнэлэгт халдвар тархсан байж болзошгүй гэх мэдээ нь олон хүнийг айдаст автуулаад байсан юм.

Тэгвэл өнөөдөр гоо заслын эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Dr.Chingun’s clinic гэх эмнэлгийн хамт олон эмнэлгээр орж гарч буй хүмүүсийн биеийн халууныг хэмжиж ариутган халдваргүйжүүлэх орчин үеийн автомат хаалгыг ГССҮТ-д бэлэглэсэн байна.  Тус хаалга нь хүн ирэхийг өөрөө мэдэрч 50см зайнаас хүний царай уншиж 3 секундын дотор халууныг хэмжин халуунтай эсвэл амны хаалт зүүгээгүй яваа хүн нэвтрэх оролдлого хийвэл дохио өгдөг ба ариутгалын тусгай шингэн бодисыг мананцар болгон цацаж озоны хий болон хэт ягаан туяагаар 360 градус ариутгал хийдэг байна.

 

Ард иргэдийн алтан амь насыг аврах хойшлуулж болшгүй журамт үргийг гүйцэлдүүлж буй эмнэлгийн эмч ажилчид болон гэнэтийн аюул ослоор эмнэлгээр үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрэх ард иргэдийг цар тахлын халдвараас хамгаалах ажилд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын их баяртай байгаагаа Dr.Chingun’s clinic-ийн хамт олон илэрхийлж хувийн аж ахуй нэгжүүдийг уриалж байгаагаа мэдэгджээ.

Dr.Chingun’s clinic хэмээх эмнэлэг нь үс халзралтын эсрэг эмчилгээнүүд, үс шилжүүлэн суулгах, бие галбиржуулах, өөх соруулах, шилжүүлэн суулгах зэрэг олон төрлийн гоо заслын эмчилгээг Европ стандартад нийцүүлэн хүргэдгээрээ олонд танигдсан эмнэлэг юм байна. Эмнэлгийн захирал Б.Чингүн нь Европт мэргэжил эзэмшсэн, Европын холбоонд эмчлэх эрхтэй эмч бөгөөд Монголчууд олон улсын жишигт нийцсэн гоо заслын эмчилгээг авахын тулд гадны орныг зорих шаардлагагүй болсон хэмээн ярилцлага өгч байсан удаатай аж.

Хүнд хэцүү цаг үед журамт үүргээ биелүүлэн ажиллаж буй эмнэлгийн ажилтан албан хаагчид, хэлж ирэхгүй хийсэж ирэх гэмтэл ослын үед эмнэлгээр үйлчлүүлэхээс өөр аргагүй болсон ард иргэдийг вирусын халдвараас хамгаалж буй энэхүү ажил тун ч нүдээ олсон юм хэмээн иргэд сайшааж байна. Dr.Chingun’s clinic эмнэлгийн хамт олны цаашдын ажил үйлсэд амжилт, амьдралд нь эрүүл энхийг хүсэн ерөөе.

ФОТО