Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Байдал хэрхэн өрнөхийг тааварлах аргагүй учраас эргээд хөл хорионы хатуу дэглэмд шилжихийг үгүйсгэхгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгах Засгийн газрын шийдвэрийг холбогдох сайд нар танилцууллаа. 

Танилцуулгын дараа УОК-ын дарга Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Юунд үндэслэж хөл хориог таван хоногоор сунгаж байгаа вэ. Энэ хугацаанд халдварыг хумиж чадна гэж тооцоолж байна уу?

-Эрдэмтийн зөвлөл, холбогдох байгууллагуудаас хөл хориог 14 хоног үргэлжлүүлэх санал гаргасан. Бид голомт нь тодорхойгүй халдварыг хумих, нөгөө талаас иргэдээс тавьж байгаа санал бодлыг харгалзаж амаргүй ч гэсэн энэ шийдвэрийг гаргалаа. Гэхдээ байдал хэрхэн өрнөхийг тааварлах аргагүй учраас эргээд хөл хорионы хатуу дэглэмд шилжихийг үгүйсгэхгүй. 

Тусгаарлагдаж байгаа газраас халдвар тархаж байна уу үгүй юу гэдэгт эцсийн дүгнэлт гараагүй байна. Тухайлбал, “Амар”, “Эрхэс” зочид буудлууд. Иргэдээс гомдол гарсан. 

Дотоодын халдвар тархсанаас хойш тусгаарлах байруудад нэг бүрчлэн үнэлгээ өгсөн. Камерт хөдөлгөөн илрэхэд бичдэг, өрөө байрнаасаа гарч, орсон тохиолдолд сануулдаг дохиоллын системтэй болсон. Камерын бичлэгийг тагнуул, цагдаагийн байгууллага давхар хянадаг болсон. 

Тухайн үед дадлагчигч эмч нар сорьц авахаар орохдоо хувцасаа солиогүй гэдэг иргэдээс ирсэн гомдол бий. Тусгаарлах байранд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад маш хатуу үүрэг даалгавар өгч байгаа. Алдаа гаргавал ажлаас хусна, солино гэдгийг сануулж байгаа. 

Нөгөө талд иргэд хариуцлагатай байх шаардлага бий.