Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мэндсайхан: Хувийн хэвшилтэй хамтран нийслэлийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна

ikon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Хувийн архиваас

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Уг хөтөлбөр нийслэлд тулгамдаж буй асуудлыг цогцоор шийдвэрлэх, Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах гол зорилго тавьсанонцлогтой. Тухайлбал,авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх, ингэхдээ зөвхөн автобус компаниудад парк шинэчлэл хийгээд зогсохгүй зорчилт хөдөлгөөний нэгдсэн ухаалаг платформ нэвтрүүлэх, олон төрөлт тээврийн хэрэгсэлтэй болох зэрэг үр ашигтай, шинэ хөгжилд хөтөлсөн төслүүд хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд улс, нийслэлийн төсөвт дарамт учруулахгүйгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх боломжтой юу? Энэ талаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мэндсайхантай ярилцлаа. 

-Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлбатлагдсан. Энэ чиглэлээр ирэх жилүүдэд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ямар ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ? 

- Дээрх үйл ажиллагааны хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэлд тусгасан гол гол зорилтыг нийслэл хэрэгжүүлэхэд манай байгууллага хувийн хэвшилтэйтүншлэл үүсгэн хөгжлийн гүүр болж хамтран ажиллана. Өөрөөр хэлбэл,Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төслийн саналыг судланхолбогдох шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид буюу Хувьцаа эзэмшигчдээр гаргуулснаараа хамтын ажиллагаа үүсгэдэг гэж ойлгож болно. 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай хамтран ажилласан хувийн хэвшлийнхэн 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нийслэлийн хөгжилд оруулсан байна. Тухайлбал, БНСУ-ын “Woojin RDC” компанийн хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийнхэрэгжүүлж буйнийслэлийн нийтийн тээврийн том оврын автобусанд байгалийн хий нэвтрүүлэх төсөл,нийгмийн хариуцлагын хүрээнд “Петровис” ХХК-тай хамтарсан “Гэр хорооллын айл өрхөд хувцас угаах автомат угаалгын газар бүхий ахуйн үйлчилгээний төв төсөл” хэрэгжүүлэх “Улаанбаатар нийтийн үйлчилгээ” ХХК төслийн нэгж, “Газком” ХХК-тай хэрэгжүүлж буй шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх төсөл зэргийг энд дурдаж болно. 

Хөгжлийн корпорац нийслэлийн байгууллага болон хувийн хэвшлээс томоохон төсөл хөтөлбөрийн санал, санаачилга байнга хүлээн авч, сонгон шалгаруулалт зарлах зэрэг төр, хувийн хэвшлийн түншлэлийн шилдэг хувилбарыг нийслэлд нэвтрүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нийслэлийн хөгжилд оруулах сайн түншлэлийг бий болгохоор зорьж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Таван жилийн Үндсэн чиглэл батлагдсантай холбогдууланэдгээр зорилго, зорилтод тусгагдсан ажлуудыг түлхүү хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрийг саналыг хувийн хэвшлээс хүлээж авлаа.

Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэл, Улаанбаатар хотын олон төрөлт тээврийн системийн үр ашигтай байдлыг хангах зорчилт хөдөлгөөний нэгдсэн ухаалаг платформ нэвтрүүлэх, орон зайн оновчтой төлөвлөлт, төвлөрлийг багасгах орон сууц, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хот байгуулалтын үйл ажиллагаанд ухаалаг технологи нэвтрүүлэх зэрэг зорилгуудыг хэрэгжүүлж ажиллана.

Ингэхдээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн том оврын автобусныпарк шинэчлэл, ухаалаг автобусны зогсоол, олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх, авто зогсоолын менежментийг сайжруулах,UBike төсөл, шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх тусгай үйлчилгээ, гүүрэн гарц, гүүрэн байгууламж барихзэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар түншлэл үүсгэж хэрэгжүүлэх болно.

Мөн агаарын бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй, үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл, хаягдал үнснээс ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл зэргийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

- Түгжрэл яг одоо иргэдийг их бухимдуулж байна. Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын түгжрэлийг бодитой бууруулах яг ямар ажил хийх вэ?

-Улаанбаатар хотын такси үйлчилгээг шинэ шатанд гаргах, авто зогсоолуудын менежментийг сайжруулах,нийтийн тээврийн парк шинэчлэл, ухаалаг автобусны зогсоол, хотын гүүрэн гарц, гүүрэн байгууламж зэрэг төслүүдийг онцолж болно. Улаанбаатар паркинг менежмент төслийн хүрээнд авто зогсоолын нэгдсэн төлбөрийн систем, нэдсэн мэдээллийн сан бий болгож, авто зогсоолыг илүү хүртээмжтэй болгож шинээр давхар зогсоол барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд 2021 онд Бага тойруугийн 3100 зогсоолыг нэгдсэн менежментэд оруулна. 

Нийтийн тээврийн салбарыг сайжруулна гэхээр зөвхөн автобус, таксиг ярьж болохгүй. Үүнд сургуулийн автобус, унадаг дугуй, мопед түрээс, дүүжин тээвэр, цахилгаан соронзон галт тэрэг, LRT, авто зогсоолын нэгдсэн менежмент зэрэг зорчилт хөдөлгөөний ухаалаг платформыг цогцоор нь ойлгох ёстой. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдгээр асуудлуудыг цогцоор нь тусгаж  өгсөн байдаг. 

-Хот төлөвлөлттэй холбоотой хэд, хэдэн томоохон төсөл хөндөгдөж байна. Улаанбаатар хотын гүүрэн байгууламж төсөл төвийн замын ачааллыг бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм билээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Хотын гудамж замын зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах, аюулгүй байдал, тав тухыг хангах, хөдөлгөөний төвлөрлийг бууруулах зорилгоор хоёр түвшин бүхий агаарын замын хөдөлгөөнийг олон улсын жишгээр байгуулах зорилготой Улаанбаатар хотын гүүрэн байгууламж төслийг хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Энэ зорилтын хүрээнд хувийн хэвшлээс санал ирсэн бөгөөд одоогоор суурь судалгааны ажлууд нь хийгдэж байна. 

Гүүрэн байгууламжид явган хүний болон унадаг дугуйн зам байхаас гадна олон төрлийн худалдаа, үйлчилгээний төвүүд байрлана.Төсөлд хөрөнгө оруулсан хувийн хэвшлийнхэн талбай ашиглалт, түрээсийн орлогоос хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой юм.

-Нийтийн тээврийн шинэчлэл гэдэг нь зөвхөн автобусны тоог нэмэгдүүлэх бус зогсоол, буудлаа хүртэл олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, иргэдийн тав тухыг хангах ёстой байх л даа. Энэ хүрээнд “Ухаалаг автобусны зогсоол төсөл”-ийг “Нийтийн ахуйн үйлчилгээний төсөл”-тэй уялдуулж байгаа гэж сонссон? 

-Улаанбаатархот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн нэг.Иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийн тулд автобусны буудлуудыг олон улсын стандартад нийцүүлэх нь чухал юм.Эхний ээлжинд автобусны эцсийн буудлуудыг тохижуулах төслийг ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр зорьж байгаа.Өөрөөр хэлбэл худалдаа үйлчилгээ, автобусны зорчих цагийн мэдээлэл,USB цэнэглэгчтэй, wifi төхөөрөмжтэй хүлээлгийн хэсэг нь дулаахан автобусны буудал бий болгох боломжтой.

 

Бид Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах, цэвэр усны зарцуулалтыг багасгах зорилгоор гэр хорооллын айл өрхөд олон улсын жишигт нийцсэн хувцас угаалга, халуун усны үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл хэрэгжсэнээр хөрсний бохирдлын 80 хувийн шалтгаан болж байгаа хувцас угаасан бохир усыг гудамжинд ил задгай асгах асуудлыг шийдвэрлэж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цахилгаан зарцуулалтыг багасгах, цэвэр усны зохистой хэрэглээг дэмжих боломж бүрдэнэ.

Гэр хорооллын иргэдийн амьдарч буй орчны агаар, хөрс, усны бохирдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. Хөрсний бохирдлыг бууруулах ач холбогдолтой “Ахуйн үйлчилгээний төв” төслийг хэрэгжүүлэхээр болж, өнгөрсөн онд хамтарсан компани байгуулсан. Ирэх 2021 онд нийт таван төв байгуулж, 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.

-Улаанбаатар хотод олон төрөлт тээврийн системийг бий болгосноор түгжрэлийг тодорхой хэмжээгээр сааруулж чадах байх. Тэгвэл энэ хүрээнд ямар төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ? 

-БНСУ-ын “К-city global cooperation network” хөтөлбөрийн хүрээнд таны хэлээд байгаа шиг Улаанбаатар хотын олон төрөлт тээврийн системийн үр ашигтай байдлыг хангах “Зорчилт хөдөлгөөний нэгдсэн ухаалаг платформ” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Уг төсөл нь автобусны чиглэл, ирэх хугацааг харах, такси дуудах, зогсоолын төлбөр төлөх, түрээсийн автомашин, дугуйн төлбөр төлөх, торгууль төлөх зэрэг тээвэр, зорчилт хөдөлгөөнтэй холбоотой бүх үйлчилгээг нэг дороос иргэдэд үзүүлэх, зорчилт хөдөлгөөний мэдээллийг нэг дор цуглуулах, дүн шинжилгээ хийх нэгдсэн платформыг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой. 

-Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа ажлуудаас тодруулж өгнө үү?

-Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 1000 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа ч талаас илүү хувь нь насжилт гүйцсэн. Иймээс бидэнд ирэх жилүүдэд 800 орчим автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Ковид-19 цар тахлын үед төсвийн хөрөнгө оруулалт хумигдаж байгааг бүгд мэднэ.Иймдхувийн хэвшлээс бидэнд “Автобус лизинг” төслийг хамтран хэрэгжүүлэх санал ирсэн бөгөөд одоогоор санхүүгийн тооцоолол, судалгааны ажлууд үргэлжилж байна. 

Гэрэл зургийг mpa.mn

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орно. Үүнтэй холбогдуулан “Аero express” төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийг гадаадын хөрөнгө оруулалтаар шийднэ гэсэн, үнэн үү?
 
-Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбосон зорчигч тээврийн LRT үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцсэн, тав тухтай, түргэн шуурхай болгох зорилгоор төслийг хэрэгжүүлэх боломжтой. Энэ төслийг 100 хувь гадны хөрөнгө оруулалтаар хийх санал ирсэн. Манай талаас ТЭЗҮ-ийг боловсруулж, газар чөлөөлөлт, төлөвлөлтийн асуудлаа шийдэх шаардлагатай байгаа.

Бид Хот төлөвлөлтийн газартай ярилцаж, ирэх ондоо багтаагаад асуудлуудаа тодорхой болгочих юм бол хөрөнгө оруулагч нь бэлэн учраас энэ төсөлхугацааалдахгүй хэрэгжих боломжтой. Манай талаас бүх асуудлаа шийдвэрлэчихвэл нэг жилийн дотор барьж дуусгах боломжтой гэдгээ мэдэгдсэн. Төслийн хүчин чадлын хувьд нэг талын зорчигч тээвэрлэх үйлчилгээгээр хоногт 2,800 орчим сард 84,000 орчим зорчигч, жилд хоёр талдаа нэг сая орчим хүнд үйлчлэх юм.

-Сүүлийн үед Улаанбаатар хотыг эдийн засгийн хувьд бие даасан статустай хөгжих ёстой гэж үзэх болсон. Мөн Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс байгуулах санал  гаргаж, эхний ээлжийн судалгаа шинжилгээг ч хийгээд байгаа. Хэрэв энэ ажил амжилттай болбол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа жинхэнэ утгаараа хөгжих үү?

-Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах замаар хотын эдийн засгийг өсгөх, иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг дэмжих боломжтой. Дэд бүтцийг хөгжүүлэх орон зайн төлөвлөлтийг сайжруулах, дагуул хотууд байгуулахаарнийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүхэл бүтэн нэг бүлэг заалт байгаа. Энд зөвхөн эдийн засгийн чөлөөт бүсийн асуудлаасгадна Налайх, Эмээлтийн барилгын материалын болоод хөнгөн үйлдвэрлэлийн парк, Зуун мод, Майдар хот зэрэг дагуул хотуудын холбоотой томоохон боломжийг хамтойлгоно. 

-Улаанбаатар хот хог хаягдлаа дахин боловсруулах талаар олон жил ярьж байгаа ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй л байна. Энэ чиглэлээр ямар нэгэн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх болов уу? 

-Өсөн нэмэгдэж байгаа үүсмэл хог хаягдлын нөөцийг технологийн үе шат бүрд дахин боловсруулах, эдийн засгийн үнэ цэн оруулах, үйлдвэрлэлийг дэмжих замаар Улаанбаатар хотод тулгамдаж буй агаар, ус хөрсний  бохирдлын асуудлыг үр ашигтайгаар шийдвэрлэх шаардлагатай байна.Ирэх онд хаягдал үнснээс ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлнэ. Цахилгаан станцууд зуны улиралд хаягдал үнсээ бетон зуурмагийн компаниудад худалддаг. Харин өвлийн улиралд үнсээ ихэнхийг нь хаяж байна. Энэ нь агаар орчныг маш ихээр бохирдуулдаг.Манай байгууллагад энэ байдлыг шийдвэрлэхээр хувийн хэвшлээс санал ирсэн. Цахилгаан станцууд болон гэр хорооллын айл өрхүүдийн үнсийг дахин боловсруулж сайн чанарын шатдаггүй дулаалгын материал үйлдвэрлэх санал тавьж байгаа. 

-Хамтын ажиллагааны түншлэгчийг сонгон  шалгаруулахдаа ямар шалгуур үзүүлэлтийг тавьдаг юм бол. Наад зах нь, ил тод, өрсөлдөхүйц чадвартай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг сонгох ёстой гэж харж байна. Эрх зүйн хувьд энэ байдал хангагдсан уу?

-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор “Төр хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам” баталсан. Энэ журмаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах сонгон шалгаруулах бүхий л процесстодорхой болсон. Өмнө нь бид 2018 онд “Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийг сонгон шалгаруулахдаа “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан түр журмаар сонгон шалгаруулалт явуулж байсан. Нийслэлийн шийдвэр гаргах эрх бүхий субъектээс дээрх журмыг баталснаар сонгон шалгаруулалтын хоттой хамтарч ажиллах компаниудын шалгуур үзүүлэлт, хүлээх эрх, үүрэг зэргийг тодорхой зааж өгсөн байгаа.

-Таны бодлоор Монголд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ямар түвшинд байна гэж үздэг вэ. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийслэлийн тогтвортой хөгжлийг хангах төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл ба хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх гүүр болон ажилладаг. Тэгвэл төр хувийн хэвшлийн түншлэлийг илүү амжилттай болгохын тулд юунд анхаарч, юу хийх ёстой вэ? 

-Нийслэлийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан одоо Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Р.Дагва дарга нэг л зүйлийг онцолдог. “Хувийн хэвшлийн оролцоогүйгээр, зөвхөн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хот тулгамдсан асуудлаа шийдвэрлэх ямар ч боломжгүй. Тиймээс хувийн хэвшлийнхнийг дэмжих, тэдэнтэй хамтарч хотынхоо асуудлыг шийдвэрлэж, хөгжлийн шинэ шатанд гарах ёстой” гэдэг. Миний хувьд ч санал нийлдэг. Тиймээс л манай корпорац хотынхоо нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр судалгаа шинжилгээ хийж, 2021 оны бизнес төлөвлөгөөг боловсруулж байна. Бид эрх зүйн орчноо улам сайжруулж хувийн хэвшилд нээлттэй, тэднийг дэмжинхамтран ажиллахыг зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Ундрах

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.